Үндэсний мэдээллийн төвд маргааш буюу 22-нд 11 цагаас

3-р сарын 21, 2013 6:59 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 334
Хэнтий аймгийн хуулийн байгууллагуудын хууль бус үйлдлийн золиос болсон иргэн Д.Одонгэрэл сэтгүүлчдээс тусламж хүсч мэдээлэл хийнэ.

 Хэнтий аймгийн хуулийн байгууллагуудын хууль бус үйлдлийн золиос болсон иргэн Д.Одонгэрэл сэтгүүлчдээс тусламж хүсч мэдээлэл хийнэ. Тэрээр 2010 оноос өнөөдрийг хүртэл нөхөртэйгөө хилс хэрэгт гүтгэгдэн мөрдөгдөж, чирэгдэх болжээ. Түүнийг эл хэрэгт хамаатуулан байцааж буй Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Болор-Эрдэнэ цагдаагийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдлийг Дотоод хяналт шалгалт, авулгүй байдлын хэлтсийн дарга дэд хурандаа А.Гэрэлт-Оч тогтоож сахилгын шийтгэл ногдуулсан байна. Хошууч Г.Болор-Эрдэнэ иргэн Д.Одонгэрэлийг дарамталж таван сая төгрөгийн авлигал өг хэмээн нэхсэн зэрэг мэдээллийг олон нийтэд дэлгэж хуулийн байгууллагуудын ялзарлын золиос болсон талаараа дэлгэрэнгүй тайлбар хийх юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *