Үндэсний бөхийн холбооны Их эеийн хурлаар юу ярих вэ?

3-р сарын 16, 2018 2:03 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 145
Бөх 1

Т.САЙХАН

Монголын үндэсний бөхийн холбооны  “Их Эе” хуралдааныг энэ сарын 24-нд хийхээр зар тараажээ. Хурлаар  үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд дүрс бичлэг ашиглан ухрааж үзэх зохицуулалт хийх, сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Найм дахь удаагийн “Их Эе”-д улсын аварга цолтой 10 бөх, арслан цолтой 14, гарьд цолтой 10, заан цолтой 27 бөх оролцоно. Мөн улсын харцага, начин, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн төлөөллийг журмын дагуу сонгон оролцуулах юм байна. Түүнчлэн Холбооны орон нутаг дахь холбоодоос 42 төлөөлөгч энэ хуралд оролцох ажээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *