ҮМТ: Зүүн хойд Азийн ээлжит IX хурлыг Улаанбаатарт зохион байгуулахаар болжээ

1-р сарын 9, 2019 12:59 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 5
1-9-13

Б.ТӨГС

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зүүн хойд Азийн бүс нутгийн ээлжит VIII хурал өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотод болсон. Дараагийн хурлыг 2020 онд БНСУ-д зохион байгуулах товтой байсан ч дахин манай улсад хийхээр шийдвэрлэснийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос мэдээллээ. Энэ жилийн хурлыг зохион байгуулахад 43 сая төгрөгийн төсөв хэрэгтэй байсныг тэд өмнө нь мэдээлж байв. Үүний 15 сая төгрөгийг ХНХЯ, таван саяыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба гаргажээ. Үлдсэн 23 сая төгрөгийг цуглуулахад холбооны зүгээс хандивын аян зохион байгуулж байсан юм. Харин компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үргэлж юм гуйдаг гэж харсан хэвээр байгаад харамсаж байгаагаа холбооны тэргүүн Ц.Мөнхсаруул хэллээ. Цөөн хэдэн компани 40-300 мянган төгрөгийн мөнгөн хандив өгчээ. Тэдгээр компани, хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байв. Холбооны зүгээс гишүүдээ үнэмлэхжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг шийдвэрлээгүй байгууллагын гадна тусгай тэмдэглэгээ бүхий сануулах хуудсыг наах ажлыг ирэх онд тууштай хийнэ гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn