ҮМТ: Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана гэв

8-р сарын 16, 2018 2:20 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 20
h1

Б.ЭНХЖАРГАЛ

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн С.Мишгээ болон Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр Хархорин худалдааны төвийн гадна худалдаа эрхэлдэг байсан иргэдийн төлөөлөл юм. Тэрээр худалдаа эрхлэгчдийг хөөсөн шийдвэр болон Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өмнө нь хоёр ч удаа нүцгэн жагсаал хийж байжээ. Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаа шалтгаан нь ард иргэдийн амьдралд огтхон ч нийцэхгүй байна гэв. Тэрээр тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлахаар шийдсэнээ хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Намрын чуулганы нээлтийн өдөр эхлэх түүний өлсгөлөн л энэ төрлийн тэмцлийн хамгийн хурц хэлбэрээр явагдана гэж тодотгов. Хэвлэлийн бага хуралд худалдаачдын төлөөлөл мөн ирсэн байсан бөгөөд Зөрчлийн тухай хууль нь иргэн, цагдаагийн хооронд үл ойлголцох байдал үүсгэж байгааг хэлэв. Мөн тэднийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө шүүхэд дуудсан гэж мэдээлсэн ба үүнийг эсэргүүцэж өчигдөр Хууль зүйн яамны гадаа жагсаал хийжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *