ҮМТ: Өндөр уулын бүсэд авирах сургалтыг амжилттай зохион байгуулжээ

8-р сарын 28, 2018 2:45 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 13
40301240_327284641181869_7592394159370010624_n

Б.ТӨГС

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын уулчдын үндэсний холбоо хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өндөр уулын бүсэд авирах аюулгүй ажиллагаа, аврах ажиллагааны сургалтыг энэ сарын 20-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан байна. Сургалтыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, Алтай Таван Богд ууланд “JCI хайкинг” клубтэй хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ-ын Уулын холбооны салбар болон Буриадын уулын холбооноос гурван сургагч багш уригдан оролцсон байна.

Онцгой байдлын ерөнхий газар болон баруун бүсийн аймгуудын онцгой байдлын газрууд, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн удирдлагууд, аврагчид, Зэвсэгт хүчний 341 дүгээр анги болон Уулын тусгай баталион 331 дүгээр ангийн байлдагч нарт тус сургалтыг зориулж хийжээ. Мөн Монголын Уулчдын үндэсний холбооны гишүүн клубууд болох “Хайрхан аялагч”, “Улаанбаатар аялагч”, “Хязгааргүйд мац”, “Тэнгэр”, “Мазаалай”, “Саммит” “Хаан банк” уулын клубуудээс оролцов. Сургалтын үеэр Алтай Таван Богд уулын Малчин оргилд 65 хүний бүрэлдэхүүнтэй, Хүйтний оргилд 14 хүний бүрэлдэхүүнтэй тус тус авиралтыг амжилттай хийжээ. Энэ үйл явдал нь Монголын уулчин-аврагч, уулын цэргүүдийн чадавхийг сайжруулахад чухал үр дүнтэй болсон бөгөөд цаашид үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Монголын Уулчдын үндэсний холбоо Буриадын уулын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

IMG_1753 IMG_1931 IMG_1933 IMG_1954 IMG_2058 IMG_2089 IMG_2242 IMG_2297

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *