ҮМТ: Худалдаа эрхлэгчид шүүхийн шийдвэрийг эсэргүүцэв

8-р сарын 21, 2018 2:50 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 25
8-21-10

Б.ЭНХЖАРГАЛ

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болон “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн  Х.Бат-Ялалт нар өчигдөр үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ сарын 16-ны өдөр  худалдаа эрхлэгчдийн төлөөлөл, иргэн  С.Мишгээ нь Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Тэр мэдэгдлийн дараа шүүхээс дуудаж 15 хоног баривчлах шийдвэр гаргасан гэж эхнэр Д.Бурмаа нь хэлэв. Зөрчлийн тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш цагдаа, иргэний хооронд байнга зөрчил гарч байгаа бөгөөд үзэл бодлоо илэрхийлсний төлөө ийнхүү баривчилсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж худалдаа эрхлэгчид хэллээ. Мөн 30 хүн Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж байхад нэг хүнийг баривчиллаа гэв. “Өөрсдийн хүч хөдөлмөрөөр хоолоо олж байгаа иргэдээ хяхаж, дарамтлаад байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэн С.Мишгээгийн байр суурийг хамгаална” гэж “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн  Х.Бат-Ялалт хэлэв.

Эх сурвалж: www.polit.mn