ҮМТ: Хоёрдмол удирдлагаас болж ажилчид хохирч байна гэв

10-р сарын 31, 2018 12:25 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 10
IMG_2462

Б.ТӨГС

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж эрчим хүчний салбарын хоёрдмол удирдлагаас болж салбарын ажилчид хохирч байна гэж мэдээллээ. Тодруулбал, Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хоорондын удирдлагын эрх мэдээлэл хуваагджээ. Эрчим хүчний яамыг төлөөлж хуулийн дагуу салбарын ажилчдын эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай салбарын ажилчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаар хэлэлцээр байгуулж ажилладаг. Гэтэл ТӨБЗГ нь тус салбарын компаниудын бизнес төлөвлөгөөг батлахдаа яамтай байгуулсан хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх боломж олгохгүй байна. Жишээ нь Эрчим хүчний салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрт ажилтнуудын цалинг 2018 онд 10 хүртэл хувиар нэмэгдүүлнэ гэж заасан. ТӨБЗГ хөрөнгийн эх үүсвэрийг баталж өгөөгүйгээс Эрчим хүчний салбарын 34 компанийн 12 нь цалингаа нэмэгдүүлж чадахгүй байна гэв.

Мөн тус салбарт 2013 оноос хойш 13 хүн ажлаа хийж байхдаа амиа алджээ. Ажилтнуудын амь эрсдэх болон мэргэжлээс шалтгаалах өвчлөл буурахгүй байгаа нь удирдлагын тогтолцоо, техник технологийн хуучрал, ажлын байрны орчин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг хэлэв. Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн холбооноос нь тус салбарт гарсан аваар саатлыг дахин гаргахгүй байх талаар анхаарал хандуулж, ТӨБЗГ-т буруу албан тушаалтнуудад арга хэмжээ тооцохыг хүссэн боловч ДЦС-4, ДҮТ-ийн удирдлагыг өөрчлөөд л зогссон. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”удаа дараа аваар гаргасан байхад хариуцлага тооцохгүй байна гэж мэдээллээ. Тухайлбал, ДЦС-4, ДЦС-3 станцуудад 2018 оны есдүгээр сард 0 зогсолт хийсэн. Сүүлийн жилүүдэд тус компани 10 гаруй удаагийн 1-р зэргийн саатал, аваар, 56 гэмтэл гаргасан байхад удирдлагуудад нь хариуцлага тооцохгүй байсаар байгаа нь энэ салбарт удирдлагын тогтолцоо ямар байгааг харуулж байна гэв.

IMG_2441IMG_2443IMG_2449IMG_2458 IMG_2462

Эх сурвалж: www.zms.mn 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *