ҮМТ: Гэр хороолол хөгжлийн намыг бүртгэжээ

1-р сарын 9, 2019 12:57 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 7
1-9-12

Б.ТӨГС

Монгол Улсын 31 дэх намаар Гэр хороолол хөгжлийн намыг энэ сарын 7-ны өдөр Дээд шүүх бүртгэжээ. Тус намынхан хэвлэлийн бага хурал хийж үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн юм. “Монгол Улсын нийт газар нутгийн 80 гаруй, Улаанбаатар хотын 70 гаруй хувьд гэр хорооллынхон амьдарч байна. Тиймээс ажилгүйдэл хэрээс хэтэрч, хөдөө орон нутаг эзгүйрлээ. Улаанбаатар хотод байгаа 216 мянган өрхийн хашааны газрыг эргэлтэд оруулаагүйгээс утаа гамшигт нэрвэгдлээ. Эрх баригчид үүнийг ярихаасаа өмнө эрх мэдэл, хөрөнгөө булаалдан тэмцэж байна” гэж хэвлэлийн бага хуралд оролцогчид ярьсан юм. “Нам бололгүй хөдөлгөөн хэвээрээ үргэлжлүүлж тэмцэх ёстой байсан юм биш үү. Яагаад ингээд улстөржөөд байгаа юм бэ” гэсэн сэтгүүлчдийн асуултад “Иргэдийн бодит амьдралыг ярьж байгаа улс төрийн хүчингүй болчихсон энэ үед гэр хорооллыг хөгжүүлэх асуудлыг төрийн ажил болгохын төлөө нам байгуулан тэмцэхээр болсон. Ард иргэддээ газар дээрээ бизнес хийх боломжийг олгож, түүгээр дамжуулан улс орны эдийн засгийг сэргээж, улсаа хөгжүүлэхийн төлөө ярьж улстөрждөг шинэ эрин үе ирснийг албан ёсоор зарлаж байна” гэж хариулсан юм.

Эх сурвалж: www.polit.mn