ҮМТ: Богдхан уулаа хамгаалах үндэсний аянг санаачиллаа

6-р сарын 29, 2018 12:51 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 37
sdfdfdfdf

Б.САРАНГЭРЭЛ

Жэй Си Ай Эко салбар байгууллагаас Богдхан уулаа хамгаалах үндэсний аянг зохион байгуулах талаар өнөөдөр мэдэгдэл хийлээ. Монголчуудын шүтэж ирсэн байгалийн үзэсгэлэнт Дархан цаазат Богдхан уулын нийт 22129 га ойн талбайгаас 3 га газарт залуу шинэсэн ой, 17 га талбайд гацуурхан ой ургадаг бол залуу хуш модон ой огт тоологдоогүй байгаа нь ноцтой байна хэмээн тус байгууллагын үүсгэн байгуулагч Т.Хасбаатар хэлсэн юм. Мөн Дархан цаазат Богдхан ууланд залуу ойн нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаагаас цөлжилт үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Иймээс залуу ойг нэмэглүүдэх, дэлхийн экосистемийн үнэт өв, сэрүүн бүсийн ойн төгсгөл хэсгийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, нөхөн сэргээх зорилготой юм. Дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар болох Богдхан ууланд залуу ойн төглийг ургуулах энэхүү төсөлд байгаль дэлхийгээ гэсэн сэтгэлтэй хэн бүхнийг нэгдэхийг Жэй Си Ай Эко байгууллагаас уриалсан юм. Шинэ төгөл тарих эхний үйл ажиллагаа маргааш эхлэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *