Өмнөд Солонгос руу илгээх төлөөлөгчдийг нэрлэжээ

1-р сарын 8, 2018 10:33 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 8
1-8-6

Х.ОЮУНБОЛД

Хойд Солонгос Өмнөд Солонгосын Засгийн газарт хоёр Солон­госын харилцааны асуудлыг хариуцсан газрын захирал Ри Сон  Гвоноор ахлуулсан таван гишүүнээс бүрдсэн төлөөлөгчийг илгээнэ гэв. Тэд энэ долоо хоногт болох хоёр орны хооронд хийх хэлэлцээрт оролцоно хэмээн Өмнөд СолонгосынЁнхапагентлагаас мэдээллээ.

Өнгөрсөн мягмар гаригт Өмнөд Солонгос ПёнЧанд болох өв­лийн спортод тамирчнаа оролцуулах болон хоёр орны ха­рил­цааг сайжруулах зорил­гоор өндөр төвшний хэлэлцээр хийхийг санал болгосон юм.

Өмнөд Солонгос энэ хүсэлтээ Хойд Солон­госын удирдагч Ким Жон Уны шинэ жилээр ард түмэндээ мэнд­­чилгээ дэвшүүлэх үеэр өвлийн олимпод та­­мирчнаа илгээх, Сөүлтэй өөр бусад асууд­лаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэний дараа тавь­сан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *