Өмнөд хязгаарын Аврагчид

4-р сарын 2, 2018 8:32 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 38
1-1

С.УЯНГА

Монгол Улсын хамгийн том нутаг дэвс­гэртэй өмнөд бүсийг ха­риу­цаж хүн ардын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж байдаг Өмнөговь аймаг дахь Онцгой байдлын газрын хамт олныгАмьдралын тойрогбуландаа онцоллоо.

29855263_1765192476860026_2022779816_n

Сүүлийн хоёр жил аймаг орон нутаг төдийгүй онцгой байдлын салбартаа тэргүүлж, ажил хөдөлмөрөөрөө манлайлжээ.

Эднийх бусад анги салбаруудаас онцлогтой. Уул уурхайн томоохон орд газруудыг түшиглэсэн хүн амын нүүдэл, тээврийн машины цуваа тасрахгүй. Тэр хэрээр осол аваар, зөрчлийн дуудлага их ирдэг байна. Өнгөрсөн жил гэхэд 20 гаруй хүн осолдсон бол авто осол зөрчлийн 6000 гаруй дууд­лага иржээ. Мөн улирлын онц­логоос хамаарч үер ус, салхи шуургатай холбоотойгоор өвөл, хавар ачаалал эрс нэмэгддэг аж.

29884449_1765192503526690_928158075_o

Өмнөговь аймаг дахь Онцгой байдлын газрын хамт олон өнгөрсөн жил 104 хүний эрдэнэт амийг аварч, 2.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

 Л.Баярсайхан: АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ Ч НЭХНЭ, АЛБА ХААГЧДЫНХАА НИЙГМИЙН БАТАЛГАА ТАЛААС НЬ ДЭМЖИЖ, УРАМШУУЛАХЫГ ХИЧЭЭЖ ИРСЭН

Өмнөговь аймаг дахь Онцгой байдлын газрын хамт олон ажил үйлсээрээ ч албаны сахилга батаараа ч салбартаа тэргүүлэгч юм. Газрын дарга хурандаа Л.Баярсайханыг  хамт олноо хэрхэн удирдан чиглүүлж яваа болон алба хаагчдын сахилга бат, цэмцгэр байдлыг гаднах хаалгаар оруут л төвөггүй мэдэж болно. Ангийн гад­нах үзэмж болон до­торхийг үлгэр жишээ тохи­жуулжээ. Авран хамгаалах дууд­лаганд яваад ирсэн алба хаагчдын алжаал ядар­гааг тайлах саун, душ, чөлөөт цагийг нь боловсон өнгөрүүлэх билльяард, эрүүл мэндийн бүрэн тохижилттой кабинетаас эхлээд үүдээр оруут л халуун дулаан, найрсаг уур амьсгал угтав. Олон эрчүүд холхидог гэ­хэд шалны гишгүүр дээрх алчуур, өрөөний дэвсгэр өчүүхэн ч тоосгүй. Өвөл, хавар сурвалжлагаар хоёр ч удаа очиход яг л ийм байсан, одоо ч хэвээрээ.

Өмнөговь аймаг дахь Онцгой байдлын газрын хамт олныг онцолж сурвалжилсан бас нэг шалтгаан бол эднийх Л.Баярсайхан хурандааг ирэхэд 21 аймгийн анги салбаруудаас 21 дүгээр байранд ордог байсан бол сүүлийн хоёр жил аймаг орон нутаг төдийгүй онцгой байдлын сал­бартаа тэргүүлэгч, ажил хөдөлмөрөөр манлайлагч хамт олон болоод байгаа юм. Л.Баярсайхан хуран­даагаас богино хугацаанд хэрхэн амжилт гаргасан туршлагыг нь сонирхоход  “Би ажлаа сахилга баттай байхаас л эхэлсэн. Сахилга хариуцлагыг дээд зэргээр мөрдөж, анхаардаг. Хаана ч тэр сахилга бат алдагдсан газар ажил нурчихсан байдаг. Ялангуяа, архи дарс уудаг хүн манай ангид нэг ч байхгүйАжлын бүтээмжээ ч нэхнэ, алба хаагчдынхаа нийгмийн баталгаа та­лаас нь ч дэмжиж, урам­шуулахыг хичээдэг. Манай залуус цагийг ягштал баримталдаг. 21 аймгийн онцгой байдлын бай­гуул­лагын шилдэг нь болохын тулд бид хичээ­сэн. Хамт олны маань зүтгэлийн үр дүнд ажил ч урагштай сайхан байсны тод илрэл байх. Ажлаа хий гэж шаардахын тулд хамгийн түрүүнд тав тухтай ажиллах орчинг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Томилогдож ирэнгүүтээ нурааж байгаад л арав хоногийн дотор засвар хийсэн. Өөрсдийнхөө хөрөн­гөөр  орчноо бүр­дүүл­сэн. Хэдийгээр би удирд­лагаар хангаж ажил­лаж байгаа ч аврагч, гал сөнөөгчид ажлын 70 гаруй хувийг үүрч, нугалдаг. Тиймээс аврагч, гал сөнөөгчдөө хайрладаг. Эд нарынхаа нийгмийн баталгааг сайжруулахсан, он удаан жил ажиллах энэ байгууллага, ард иргэ­дийнхээ төлөө шударгаар ажиллаасай гэж хүсч, тийм төлөвшил суулгахын төлөө ажилладаг. Урамшуулах, загнах үе бий. Миний хүндлүүлж сайн яваагийн ач гавьяа нь хамт олон минь юмгэж товчхон хариулав.

 Газрын дарга, хурандаа Л.Баярсайхан  Алтанбулагт 119 дүгээр ангид салаан дарга, дараа нь Жанжин штабт ажиллаж байгаад 2015 оны хоёрдугаар сард энэ ангиа Өмнөговь аймгийн онцгой байдлын хэлтэс байхад нь томилогдон иржээ. Тэр жилийнхээ зургадугаар сард Засгийн газрын тогтоолоор Онцгой байдлын газар болон өргөжсөнөөс хойш өдгөө дөрөв дэхь жилдээ удирдаж буй. Харин өнгөрсөн жилээс өмнөд бүсийн зургаан аймгийн газар нутаг, иргэдийн амь нас эд хөрөнгийг хариуцах хүндтэй хийгээд давхар үүрэг, хариуцлага шаард­сан томилолтыг дахин өвөртөлжээ.  2017 онд ОБЕГаас аймгуудаа бүс­чилж Өмнөговь аймгийг өмнөд бүсийн төв болгосон талаар тэ­рээрӨмнөд бүсэд Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймаг харьяа­лагддаг. Гамшиг ослын нөхцөл бай­далд ангиудаа нэн яаралтай татан оролцуулж, мэр­гэжлийн удирдлага зохион бай­гуулалтаар хангаж ажил­лах үүрэгтэй. Эндээс удирд­­лагаар хангаж нөхцөл байдал хүндэрвэл ойролцоо аймгаас нэмэлт хүчин явуулах маягаар ха­ри­л­цан шуурхай ажил­лана. Аюул ослыг цаг алдалгүй таслан зогсоох ёстой. Онцгой байдлын алба дандаа тусалдаг, авардаг, эд хөрөнгийг нь хамгаалдаг өгөөмөр ажил. Гэхдээ олон хүний дунд ойлголтын зөрүү гарч янз бүрээр харьцах үе бий. Хамгийн гол нь иргэдийн хариуцлагахандлага чухал. Ялангуяа олон хүн цуглардаг эмнэлэг, дотуур байрны орц гарц, стандартад анхаарах хэрэгтэйЯмар нэг зүйл боллоо гэхэд аюулгүй байдлаа хангах нь чухал. Өмнөговь аймаг газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүс гэж анхааруулсаар байтал орц гарцаа битүүлчихдэг. Галын хор шалгахаар нүд хуурсан юм тавьчихна. Өөрсдийн болоод өрөөлийн амь насыг эрс­дэлд оруулж байгаагаа мэддэггүй. Дахин дахин шалгахаар дургүйцнэ. Энэ болгонд үглэхээс өөр аргагүйгэлээ.

Аймгийн төвөөс гадна Цогтцэций суманд онцгой байдлын анги салбар бий. Харин энэ жил Ханбогд, Гурван тэс суманд шинэ анги нээж байгаа аж. Дахин хоёр шинэ ангийн үйл ажиллагааг жигдрүүлэхээр дан ганц орон нутаг гэлтгүй онцгой байдлын албаны хэмжээнд ажил ид өрнөж байна. Анги хамт олны ойрын зорилт болон алба хаагчдын нийгмийн баталгаа хэр байдаг талаар газрын даргаМанайх өмнөд бүсийн төв болсон учраас сургалтын баазтай болохсон гэж зорьж байна. Арын том байшингаа сургалтын вакумжуулсан төв, цогцолбор болгоё гэж бодож байгаа. Мөн алба хаагчдаа ар гэртээ сэтгэл зовох зүйлгүй ажиллуулмаар байна. Ингэхийн тулд орон нутгийн дэмжлэг хөө­цөлдөнө. Өөрсдөө хямд төсрөөр орон сууцаа барих үүднээс машин тэрэг, хүн хүчийг нь зохицуулж өгнө. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө л ажилладаг даа. Энэ мэтээр нийгмийн асуудлыг нь бага багаар шийдэж байна. 200 гаруй залуу, 20 гаруй эмэгтэй хүний арга эвийг олж ажиллахын тулд ойлголцол хамгийн чухал. Үргэлж дарга байхгүй. Ажлын бус цагаар найз нөхөд шиг харьцана. Ингэж байж л ойлголцож, хамтарч ажилладаггэв.

ОНЦГОЙ АЛБАНЫ ТУСГАЙ САЛААНЫХАН

29831654_1765192506860023_1760077069_o

Өмнөговь аймаг дахь Онцгой байдлын газрын хамт олон өнгөрсөн жил 104 хүний эрдэнэт амийг аварч, 2.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн салбартаа тэргүүлэгч, гадаад орнуудад туршлага судалсан, НҮБын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд 16 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн гээд энэ  хамт олон хамгийн том газар нутаг, хэдэн мянган хүнийг аварч, тусалж байдаг онцгой албаны тусгай салааныхан аж. Биднийг очиход ЗХЖШын даргын тушаалаар Д.Бошхүү дэслэгч цолоор, Гал түймрийн улсын хяналтын байцаагч Д.Батбилэг хугацаанаас өмнө дэд хурандаа цолоор, аймгийн Засаг дарга, ИТХын хүндэт жуух бичгээр гурван алба хаагч шагнагдсан баяртай мэдээтэй угтлаа. Энэ үеэр хугацаанаас өмнө хурандаа цо­лоор шагнуулсан Д.Бат­билэгийн сэтгэгдлийг сонсоходЭнэ ангидаа гал сөнөөгчөөр ажилд ороод өдгөө 26 дахь жилдээ ажиллаж байна. Дэд ахлагчаас дэд хурандаа боллоо. Сэтгэл догдолж байна.Энэ шагнал бол миний гэхээс илүү хамт олныг маань үнэлсэн шагнал юмгэлээ.

Ийнхүү анги хамт олноороо баярын уур амьсгалаар дүүрэн байх үед нь Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа М.Адъяабаатартай урьд­чилан сэргийлэх талаар ярилцлаа. ТэрээрОнцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын гол үүрэг бол урьдчилан сэргийлэх ажил байдаг. Аймгийн хэм­жээнд уул уурхай эр­чимтэй хөгжиж, хүн амын төвлөрөл н­э­мэг­дэж байгаатай  хол­боо­тойгоор осол аваарын дууд­лага ихсэх ханд­лагатай байна. Харин уул уур­хай­гаас шалтгаалах осол харьцангуй бага. Урьд­чилан сэргийлэх арга хэмжээг бид дотоод нөөц бололцоондоо тул­гуурлан хэрэг­жүүлж байна. Энэ хүрээндАврагчсэтгүүлийг сар тутам гаргаж иргэдэд урьдчилан сэргийлэх, анхааруулах мэдээллийг хүргэдэг. Мөн орон нутгийн телевизтэй хам­тар­сан нэвтрүүлгийг 14 хоногт нэг удаа явуу­лахаар төлөвлөж, эхний дугаараа гаргалаа. Нэвт­рүүлгээр гамшгаас хамгаалах төрийн бодлого, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүргэхийг зорьж байнагэсэн мэдээллийг өглөө. Мэргэжлийн сэт­гүүлч байхгүй ч урьд­чи­лан сэргийлэх цогц мэ­дээллийг багтаасанАв­рагчсэтгүүлийг өөрсдөө хий­чихдэг нь сонирхол татам юм.

Аймгийн хэмжээнд техник хэрэгслийн хангалт 50 хувьтай байгаа ч  сүүлийн хоёр жилд ОБЕГ-ын удирдлага, орон нутгийн дэмжлэгээр шинэчлэл сайн хийгдэж байгаа гэнэ.

Аймгийн хэмжээнд техник хэрэгслийн хангалт 50 хувьтай байгаа ч сүүлийн хоёр жилд ОБЕГ-ын удирдлага, орон нутгийн дэмжлэгээр шинэчлэл сайн хийгдэж байгаа гэнэ.

Өмнөговь аймаг газар хөд­лөлтийн идэвхтэй бүсийн тоонд ордог. 2016 онд 24 цагийн дотор 1.7-3.7 магнитудын 51 удаагийн газар хөдлөлийн чичирхийлэл мэдэгдсэн бол 2017 онд дахин 24 цагийн дотор 30-40 удаагийн чичирхийлэл өгчээ. Тиймээс газар хөд­лөлтийн гамшгаас урьд­чилан сэргийлэхийн тулд аймгийн Засаг даргын ор­логчоор ахлуулсан сал­бар зөвлөл байгуулан ажил­лаж байгаа аж.Мөн га­зар хөдлөлт хамгийн их мэдрэгдэж байгаа  Цогтцэций суманд мэр­гэжлийн хүмүүсийг авчирч шалт­гаан нөхцлийг нь тод­руу­лахаар ажиллаж байгаа гэсэн мэдээллийг орлогч дарга өгөв.

Түүнчлэн Өмнөговь аймаг дахь Онцгой байдлын газрын энэ онд хийхээр төлөвлөсөн то­моо­хон ажлын талаар дэд хурандаа М.АдъяабаатарАймгийн бүтээн байгуу­лалтын жилтэй уялдуулан Далан­задгад хотод 1950-аад онд баригдсан хуучны дөрвөн барилгыг буулгаж суурин дээр нь шинээр барилга барих ажлыг хийхээр болсон. Хот доторх  үер уснаас хамгаалах сувгийн ажлыг сумтайгаа хамтран эхлүүллээБусад айм­гуудыг бодвол бүс нутаг томтой учраас иргэдэд үйл­чилгээ үзүүлэхийн тулд багагүй зам, хугацаа туулдаг. Нэг үеийг бодоход тех­ник технологийн шинэч­лэл сайжирч байна. Үүнтэй холбогдуулан алба хаагчдаа сургаж дад­­­лагажуулахад ан­хаарч байгаагийн нэг жишээ нь Оюутолгой компанийн аврах бүлэгтэй хамт­ран Австралийн мэр­гэ­жилт­нүүдээс туршлага судалж байна. Тус улсаас улиралд нэг удаа багш авчирч 14 хоногийн сургалт явуулдаг. Мөн урд хөрш рүү явж сургалтад хамрагдахаас гадна ОХУын иргэний хам­гаалалт  болон дотооддоо хууль эрхзүйн чиглэлээр алба хаагчдаа сургаж мэдлэг боловсролд нь анхаарч байнагэлээ. Аймгийн хэмжээнд техник хэрэгслийн хангалт 50 хувьтай байгаа ч  сүүлийн хоёр жилд ОБЕГын удирдлага, орон нутгийн дэмжлэгээр шинэчлэл сайн хийгдэж байгаа гэнэ.

Өмнөговь аймгийн онцгой байдлын газрын удирд­лагууд алба хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаардаг юм байна. Өөрөөр хэлбэл, эрүүл байж л ажил хийнэ гэсэн зарчим, арга барилаар ажилладаг гэнэ. Ярьсан хэлснээ ажил хэрэг болгож Хаан банкны 4.7 сая төгрөгийн санхүүжилтээр эмчийн өрөөгөө бүрэн тохижуулж гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийжээ. Эмч, сэтгэл­зүйч Б.БатцэцэгЗөв­хөн алба хаагчид  биш ар гэр, хүүхдүүд нь үйлчлүүлэх боломжтой. Алба хаагчид үүрэг гүй­цэт­гэж ирээд душ саунд орсны дараа эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Шарлагын аппаратаас эх­лээд сүүлийн үеийн эрүүл мэндийн багаж хэрэгсэл бүгд бий. Ангид үлдэх, гамшиг ослын дуудлагын үеийн багаж хэрэгсэлтэй цүнх тусдаа. Хүчилтөрөгч, хий­мэл амьсгалын аппарат гээд 12 төрлийн багаж хэ­­­­рэг­сэл байна. Энэ өрөөндөө бумба тавина, шар­лагаа хийнэ. Биеийн жин­гийн индексээ хэмжинэ.

Хаан банкны 4.7 сая төгрөгийн санхүүжилтээр эмчийн өрөөгөө бүрэн тохижуулжээ.

Хаан банкны 4.7 сая төгрөгийн санхүүжилтээр эмчийн өрөөгөө бүрэн тохижуулжээ.

Мөн аврагчдыг осол аваарын дууд­ла­ганд яваад ирэхэд сэтгэл­зүйн зөвлөгөө өгч тайвш­руу­лах массажны са­н­далтай. Хөгжим сонсч тайвши­рангаа мас­сажны сандал дээр суудаг. Дотооддоо анхны тусламжийн хичээл орно. Хүчиртөрөгчийн аппаратаа галын машинд шууд залгана. Угаартай газар ажиллаад ирсэн алба хаагчдынхаа уушгийг цэвэрлэнэгэлээ. Ийнхүү Монгол Улсын өмнөд хязгаар нутаг, хэдэн мянган хүн амыг аюул ослоос авран хамгаалахын төлөө энхийг сахиулж  яваа манлайлагч хамт олноор зочлоход ийм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Usonline Viagra Puedo Tomar Cialis Si Soy Hipertenso 121 Dth 24b Kamal Kunj Sv Road cialis for sale When Would Amoxicillin Not Be Effective Finasteride Find

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *