Умберто Веронези:Мөдхөн хорт хавдарт баяртай гэж хэлнэ

9-р сарын 18, 2012 10:16 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 288

-Хавдар судлалын цуутай эмч Умберто Веронези ойрын арван жилд хорт хавдрын 80 хувийг эмчилдэг болно хэмээн баталж байна-

Н.МӨНХЖИН

 

“Хорт хавдрыг ялах цаг хол биш байна” хэмээн дэлхийд зартай мэс засалч, хавдар судлаач, Европын хавдар судлалын хүрээлэнгийн захирал Умберто Веронизи хэлж байна. Ихэд гэр бүлсэг, долоон хүүхдийн эцэг тэрээр удахгүй 87 нас сүүдрийг зооглох ч ануухан, ажлаа идэвхтэй хийсээр явна. Цуутай эмч “АВС”-д ярьж байна.

 

-Хавдрын талаарх су­далгаа ямар төвшинд байна вэ. Энэ өвчнийг ялахад хэдэн жил үлдээд байна?

-Өнөөдөр бидэнд хоёр том зорилго байна. Нэг­дүгээрт, өдөр бүр илүү их өвчтөнийг эмчлэх хэ­рэгтэй байна. Энэ зууны эхэнд л хавдартай хүнийг эмчилж чаддаггүй байлаа шүү дээ. 50 жилийн өм­нөөс тал хувийг нь эмчилж чаддаг болсон. Одоо арван жилийн дараа 80 хувийг нь эмчилдэг болно. Улмаар хорт хавдрыг бүрэн эмчилдэг болоход ойрхон байна. Хоёрдугаарт, хорт хавдрыг өвчнийх нь хувьд байхгүй болгох ёстой. Энэ тийм амар биш.

-Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь энэ хоёр дахь зорилгод их чухал биз?

-Хамгийн чухал. Урьдчилан сэргий­лэх арга хэлбэрийг тун гүнзгий судлах ёстой. Хү­мүүс эрүүл амьдралыг сонгож, эрт үед нь өвчнөө оношлуулдаг болохын тулд харилцаа холбоо, мэдээл­лийг гүнзгийрүүлэх хэрэгтэй юм. Шинжлэх ухааны тусламжтайгаар хэрхэн сэргийлж болох вэ гэдгийг ч гүнзгийрүүлэн судлах ёстой. Янз бүрийн хавдраас сэргийлдэг зар­чим, зөвлөгөө байдаг. Гэх­дээ л дахиад олон туршилт хийх хэрэгтэй байна.

-Та quadrantectomнa буюу цээжний хэсэг дахь хавдрыг эрт үед нь тасалж авах мэс заслыг санаа­чилсан хүн. Таны нээлтийн ачаар олон эмэгтэйг тахир дутуу болохоос сэргийлж байна. Та одоо ямар тур­шилт хийж байна вэ?

-Одоо ретинойд (А вита­минтай химийн бодис)-ыг tamoxifeno (хавдрын эсрэг эм)-той нийлүүлж шинэ эм гаргаж авахаар ажиллаж байна. Мөн ногоон цайны ханд, охийг судалж байна. Олон хорт хавдар бидний дөнгөж таньж мэдэж эхэлж буй вирусээр үүсдэг. Хамгийн сүүлд гэхэд л нэг вирус умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг болохыг олж мэдлээ. Тиймээс тэр вирусын эсрэг вакциныг гаргаад авчихвал умайн хүзүүний хавдар гэж байхгүй болно. Одоогоор энэ хавдрын эсрэг үр дүнтэй вакцин алга.

-Яагаад шинжлэх ухаан ингэж их айдас төрүүлсээр байна вэ?

-Шинэ юм бүхэн би­дэнд айдас, дарамт тө­рүүлж байна. Саяхан нэг арга хэмжээн дээр яг л хүн шиг хөдөлж, аашилдаг роботыг танилцуулж байна. Зарим нь үүнийг хараад л ирээдүй роботж­сон хэв маягт орох юм байна гээд дургүй байна.

-Шинэ нээлтүүд хүн төрөлхтнийг хаана аваачих бол?

-Хүн төрөлхтөн ADN-ий нэг хэсгийг өөрчлөх чадвартай болсноор асар их ирээдүй, өөрчлөлт нээгдэж байна. Гэхдээ бид үүнийг ёс суртахууны үүднээс хянаж байх ёстой. Клонац буюу эсийн аргаар хувилдаг болсон. Ямар нэг амьтныг хувилахад амар­хан болжээ. Хүнийг ч хувилж болно. Ирээдүйд, эцэг эхийнхээ удамшлын өвчнийг авдаггүй хүүх­дийг ч хувилж болох юм.

-Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй энэ ертөнцөд хамгийн санаа зовоосон асуудал юу вэ?

-Генийг өөрчлөх нь хамгийн сэтгэл зовоосон асуудал болж байна. Жишээ хэлье. Бид зааны өсөлтийн генийг хүний эсийн бүтцэд суулгачих­вал таван метр өндөр хүн гараад ирнэ. Зүв зүгээр, эв эрүүл, гэхдээ таван метр өндөр хүн байвал яах вэ. Мэдээж ийм болвол ертөнц утгагүй болно биз. Тиймээс бид анхааралтай байх ёстой юм. Яагаад гэвэл, нэг галзуу генетикч бас нэг галзуу эмэгтэйг олоод үүнийг хийчихэж болно. Онолын хувьд боломжтой зүйл л дээ.

-Генетикийн өөрчлөлт хөдөө аж ахуйд нэвтэрч, тариа ногоог сайжруу­лахаар өргөжиж байна. Гэвч эсэргүүцэл их байна, яагаад?

-Ургамал, ногоог гене­тикийн аргаар сайжруу­лахыг Европ болон Италид эсэргүүцдэг. Гэхдээ энэ бол зайлшгүй үзэгдэл, бүх дэлхий тийшээ явж байна. Илүү өгөөжтэй, үр шим сайтай, давстай усанд ч, цөлд ч ургадаг ургамал ногоо бүтээвэл сайн л байна. Харин хүн дээр туршаад эхлэх юм бол би үг хэлж чадахгүй.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *