Улсын заан Н.Жаргалбаяр түрүүллээ

4-р сарын 17, 2018 9:16 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 40
н-жаргалбаяр

С.ШИЖИРБААТАР

 “Шинэ Өвөрхангайтөслийн нээлт тус аймгаас төрөн гарсан аймгийн арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэхэд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Арвайхээр хотноо болов. Энэ барилдаанд  улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Батмөнх, Н.Жаргалбаяр нар манлайлан зодоглосон юм. Их шөвөгт Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва, Б.Гончигдамба, Н.Жаргалбаяр нар үлдэж тэднээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, ШШГЕГынСүлдспорт хороо, “Таван хандэвжээний бөх, улсын залуу заан Н.Жаргалбаяр түрүүлж, Завхан аймгийн ИхУул сумын харьяат, “Алдарспорт хороо, “Даяндэвжээний бөх, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэв.

Энэ удаа шилдгүүд бүрэн очоогүй ч чансаа сайтайд тооцогдохоор барилдаан болсон гэж болно. Түрүүлэх бөхийн нэг хэмээн нэрлэгдэж байсан улсын харцага О.Хангай гурвын даваанд унав. Бас аварга Ч.Санжаадамба тавын даваанд улсын арслан До.Ганхуягаас элэг бүс тайлах хүч үзээгүй даваа авсандаа бантсан бололтой их шөвөгт үлдсэнийхээ дараа улсын гарьд Б.Гончигдамбад бууж өгч арслан Д.Ганхуягийн элэг бүсээ тайлсан “аргадалт”-ыг дамжуулав. Аварга хий даваа авч түрүүлэх нь дэмий юм гэж бодов уу. Тийм л юм болсон доо харж байхад. Дөрвийн даваанд улсын начин Б.Сангисүрэн, Б.Амарзаяа нарын барьц сонгох үед гарсан маргааныг эс тооцвол барилдаан сайхан л болно лээ. Түрүү бөхийг таван сая төгрөгөөр байлсан байна. Мөн энэ барилдааны үеэр Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний шинэ тэргүүнээр сонгогдсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь аварга Д.Дагвадоржид дэвжээний тамгыг улсын арслан Д.Ганхуяг тэргүүтэй бөхчүүд гардуулан өглөө.

Гурвын даваа

  1. Ч.Санжаадамба у.авБ.МөнхЭрдэнэ а.а
  2. До.Ганхуяг у.аГо.Отгонбаатар а.а
  3. Р.Пүрэвдагва у.аЦ.Батжаргал а.х
  4. Б.Гончигдамба у.гГа.БатЭрдэнэ а.н
  5. Б.Батмөнх у.зБ.Лхагвадорж а.а
  6. Н.Жаргалбаяр у.зО.Наранбаатар а.х
  7. Х.Гантулга у.хМ.Даваасүрэн а.з
  8. М.Бадарч у.хХ.Оргилболд а.а
  9. О.Хангай у.хБ.Цэдэнсодном а.а
  10. Ч.Баянмөнх у.нЦ.Мөнхбаяр а.а
  11. Б.Сангисүрэн у.нЛ.Батсайхан а.з
  12. Б.Амарзаяа у.нД.Цэвэлсодном а.х.а
  13. Б.Сугаржаргал у.нШ.Пүрэвгарьд а.а
  14. Бо.Батжаргал у.нН.Золбоо а.х.б.а
  15. Л.Батзориг у.нТ.Ядамсүрэн у.н
  16. Ч.Хөхчирэнгэр у.нО.Үйтүмэн а.х

 

Дөрвийн даваа

  1. Ч.Санжаадамба у.авТ.Ядамсүрэн у.н
  2. До.Ганхуяг у.аБ.Цэдэнсодном а.а
  3. Р.Пүрэвдагва у.аЦ.Мөнхбаяр а.а
  4. Б.Гончигдамба у.гХ.Оргилболд а.а
  5. Б.Батмөнх у.зН.Золбоо а.х.б.а
  6. Н.Жаргалбаяр у.зЧ.Хөхчирэнгэр у.н
  7. Х.Гантулга у.хБ.Сугаржаргал у.н
  8. Б.Сангисүрэн у.нБ.Амарзаяа у.н

 

Тавын даваа

  1. Ч.Санжаадамба у.авДо.Ганхуяг у.а
  2. Р.Пүрэвдагва у.аБ.Батмөнх у.з
  3. Б.Гончигдамба у.гБ.Сангисүрэн у.н
  4. Н.Жаргалбаяр у.зХ.Гантулга у.х

 

Зургаагийн даваа

  1. Ч.Санжаадамба у.авБ.Гончигдамба у.г
  2. Р.Пүрэвдагва у.аН.Жаргалбаяр у.з

 

Долоогийн даваа

  1. Н.Жаргалбаяр у.з-Б.Гончигдамба у.г

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Tadacip Buy Online Strep Throat Of Amoxicillin cialis cheapest online prices Clomid Amenorrhee

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *