Улсын төсөвт 289.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ

12-р сарын 6, 2018 8:40 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 4
2-2

НИТХ-ын ХХ хуралдаан өчигдөр болж нийслэлийн 2019 оны төсвийг баталлаа. Төсөвт орон нутгийн төсвийн орлогыг 725.9 тэрбум төгрөг, зарлагыг 273 тэрбум төгрөг байхаар тусгаж, Улсын төсөвт 289.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр баталсан байна. Мөн “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, Концессийн зүйлийн жагсаалт”-ыг батлав.

Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгээс ирэх оны төсөвт нэмэлтээр хөрсний ус зайлуулах ажилд нэг тэрбум, “Монгол наадам цогцолбор”-ын дэд бүтцийг сайжруулахад 300 сая төгрөгийг тусгах санал гаргасныг дэмжин батлав.

Харин АН-ын бүлэг Хотын захиргааны шинэ байр барих ажлаас 20 тэрбум, Улаанбаатар хотын ойг тэмдэглэхээр тусгасан гурав, шинэ байранд тавилга авахаар төсөвлөсөн гурван тэрбум төгрөгийг урсгал зардлаас хасах саналтай байлаа.  Мөн “Орон сууцны хөтөлбөр”-т тусгасан 10 тэрбум төгрөгийг хасах санал гаргаж, зарим санал НИТХ-д дэмжигдсэн юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *