Улсын төсөв 25.8 тэрбум төгрөгийн алдагдалтай

4-р сарын 12, 2018 8:38 pm Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 61
34a0a0ca70b48b2big

М.БААСАНДЭЛГЭР

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний улиралд 1.8 их наяд, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.8 их наяд болжээ. Ингэснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 25.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.2 хувийг татварын орлого, 9.7 хувийг татварын бус орлого, 5.9 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнд урсгал зардал 88.2 хувь, хөрөнгийн зардал 11.4 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 0.3 хувийг эзэлж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *