Улстөрчдийн санаа зовж байна

7-р сарын 5, 2018 9:41 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 17
7-5-8

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай энэ сарын 16-нд Хельсинк хотод уулзахаар болжээ. Тэдний хийх хэлэлцээрээс гарах үр дүнд мэргэжилтнүүд, барууны орны улстөрчид  санаа зовж байна. Харин ОХУ-ын мэргэжил нэгтнүүд энэ уулзалтын үр дүнгээс ихэд болгоомжилж байна гэж сэтгүүлч Максим Соколов “Спутник” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ дурджээ.Барууны орны ихэнх ажиглагч ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх хэлэлцээр нь ерөнхийлөгч Дональд Трампын ялагдал байх болно гэж таамаглаж байна.Сэтгүүлч Максим Соколов нийтлэлдээ “Энэ мэргэжилтнүүд ерөнхийлөгч Доналд Трампын гэнэн итгэмтгий байдал ерөнхийлөгч Владимир Путинд өгч чадах,чадахгүйгээс авахуулаад бүгдийг  өгнө гэж итгэж байна”гэж бичжээ. Сэтгүүлч энэ санаагаа тайлбарлахын тулд  АНУ-ын зэвсэгт хүчний бэлтгэл дэд хурандаа Ральф Петерс “CNN” телевизийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн үгийг дурдсан байна. Дэд хурандаа Ральф Петерс тэр үеэр ерөнхийлөгч Владимир Путиныг том зэрлэг баавгай, ерөнхийлөгч Дональд Трампыг хэрхэн баавгайд залгиулснаа мэдээгүй жаахан хүүхэд гэж харьцуулан ярьжээ.  Мөн “The Times” сонинд Их Британийн Засгийн газар ерөнхийлөгч Владимир Путиныг  АНУ-ыг Европын батлан хамгаалахын салбарт амласан  үүрэг амлалтаа бууруулах талаар  ерөнхийлөгч Дональд Трампыг ятгачих вий гэдгээс айж байгаа талаар нийтэлсэн байна. Тэгсэн тохиолдолд НАТО-гийн хүчин чадлыг зайлшгүй буурахад хүрнэ гэжээ. Энэ талаар ОХУ-д сууж асан  АНУ-ын  Элчин сайд Майкл Макфол “Дональд Трампын Владимир Путинтай  сайн харилцаатай байхыг хүсч байгаа нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй байна. Энэ нь  АНУ-ыг буулт хийхэд хүргэнэ гэж мэдэгдсэнийг “The New York Times” сонин эш татан мэдээлсэн байна. Майк Макфол “Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг магтсан шиг ерөнхийлөгч Владимир Путиныг магтвал түүний хувьд том ялалт болно” гэж онцлов.  Хоёр орны тэргүүний хийх  уулзалтын тухай хүмүүсийн мэдэгдлийг харгалзан үзэж сэтгүүлч Максим Соколов “Мэргэжилтнүүд болон барууны улстөрчид тэднийг уулзах гэж байгааг мэдсэний дараа гэнэтийн айдаст автсан” гэж бичжээ.  Тэрээр нөгөө талаар ОХУ-ын улстөрчид, мэргэжилтнүүд өөр байр суурьтай байна. Тэд хоёр орны тэргүүний бодлогод их болгоомжтой хандаж байгаа. Түүнчлэн Дональд Трамп, Владимир Путин нар тэдэнд гэрээ хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөх тогтолцоог бий болгох боломж байгааг онцоллоо.  Гэхдээ  ерөнхийлөгч Дональд Трампын ганцаарчилсан уулзалтаар хийсэн гэрээ Конгрессоор орж батлагдах шаардлагатай. Иймээс мэргэжилтнүүд, барууны орны улстөрчид АНУ-ын Конгрессоор тэдний хийсэн уулзалтын үр дүн  батлагдах эсвэл үр дүнгийг нь бичих хүртэл хоёр орны тэргүүний хийх уулзалт  ямар ч үнэ цэнэгүй гэв. Харин ОХУ-ын мэргэжилтнүүд АНУ-ын ардчилллын хүчин чадалд итгэхгүй байна. Иймээс энэ уулзалтад нэг их найдахгүй байгаа юм гэж онцолжээ. Түүний үзэж байгаагаар ОХУ-ын эрдэмтэд аль дээрээс хэлэлцээрийн үеэр гадны орны тэргүүнүүдийн үзүүлдэг химийн технологид итгэхээ больсон аж. Энэ нь Михайл Горбачёв, Борис Ёльциний Засгийн газрын үед олон улсын харилцааны арга барилын талаар  хийж ирсэн хариу үйлдэл юм.  Тэр үед манай эрх баригчдад түншүүд нь анхаарал хандуулах, найрсаг хандах нь  таалагддаг байсан. Учир нь тэд найрсаг байснаар бүх юм сайхан болно гэж боддог байж. Гэвч үйл явдлын өрнөл тэдэнд тийм бишийг харуулсан гэж сэтгүүлч Максим Соколов нийтлэлийнхээ төгсгөлд бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *