Улстөрчдийн рейтингийг Х.Баттулга, Н.Энхбаяр, С.Ганбаатар нар тэргүүлжээ

4-р сарын 30, 2018 11:47 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 64
өй

Т.САЙХАН

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлыг тандсан судалгаа явуулдаг.  Тус сангаас гаргасан шинэ судалгаагаар  Монголын улстөрчдийг рейтингээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлж байна. Түүний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр орсон бол С.Ганбаатар гуравдугаарт, эрх баригч намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээрт бичигджээ.  2017 оны эцсээр 5.1 хувийн өсөлттэй гарсан эдийн засгийн үзүүлэлтийг иргэдийн 44 хувь нь муу гэж дүгнэсэн бол 33 хувь нь сайн ч биш муу ч биш, 16 хувь нь маш муу гэсэн үнэлгээ өгчээ. Ийнхүү рейтингийн зарим судалгааг онцолж байна.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

ЗОЧИН
2018 оны 5-р сарын 1

ХЭНД ЗОРИУЛСАН СУДАЛГАА ЮМ БЭЭ АН МАХН 2 Т ЗОРИУЛСАН СУДАЛГАА БАЙНАА

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *