Улс төрийн намын тухай хуулийн төслийг эсэргүүцэв

12-р сарын 2, 2015 8:58 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 47

Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордон дахьИргэний танхим”-д өчигдөр болсон юм. Хуулийн төсөл 31 хүн нам байгуулж болох, нам нь хатуу гишүүнчлэлгүй болж, дэмжигч гишүүн, намын гишүүн, сонгуульт гишүүдтэй байна. Мөн намыг татан буулгах, намын статусыг өөрчлөх эрхийг сонгуулийн төв байгууллага хариуцна. Ингэхдээ нам нь Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй, санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан бол намыг татан буулгах зэрэг онцлог заалтуудыг оруулжээ.

Гэвч уг төслийг улс төрийн найман намын төлөөлөл дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Хэвлэлийн бага хуралд МАНын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХНын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Хамуг монгол хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Ардчилсан хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганзориг, Ногоон намын дарга О.БумЯлагч, БННын нарийн бичгийн дарга н.Зоригоо нар оролцсон юм.

МАНын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.МөнхбатСЕХ бол эрх баригч улс төрийн намын нөлөөлөлд байдаг нь ил болсон. Энэ нь улс төрийн намуудыг эрх баригч улс төрийн хүчин өөрийн мэдэлдээ байлгах гэсэн оролдлого юм. Улс төрийн намыг байгуулах босгыг одоогийн хуулиар 801 хүнээр тогтоосон байдаг. Гэтэл энэ хуулийн төсөлд 31 хүн нам байгуулж болохоор заалт оруулжээхэмээн шүүмжлэв.

МАХНын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий бөгөөд энэ төслөөс их зүйл хүлээж байсан ч хүлээлт талаар боллоо гэж мэдээллээ. ТэрээрМонгол Улс ямар дэглэм рүү яваад байгаа юм, Ерөнхийлөгч болон түүний тамгын газар юу бодоод байгаа юм гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Бид чинь иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа хуулийн төсөл Үндсэн хуулийн үзэл баримтлал, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн байна. Улс төрийн намын асуудал болгоныг хуульчлах, үйл ажиллагааг нь төрийн хяналтад бүрэн оруулах, аливаа намыг эрх баригч хүчнээс шууд хамааралтай болгох заалт оруулжээ. Нөгөө талаас бүхий л асуудлыг СЕХнд төвлөрүүлэхээр оруулж байгаа нь аймшигтай. Улсын дээд шүүх намуудыг бүртгэж хяналт тавьдаг нь олон улсын жишиг юм. Монгол Улсын эв нэгдлийг хангах, Үндсэн хуулийг сахих үүрэг хүлээсэн Ерөнхийлөгчийн зүгээс ийм хуулийн төсөл оруулж ирсэнд туйлын харамсаж байна. Ийм хуулийн төслийг хэлэлцэх ямар ч боломжгүйгэв.

Мөн энэ үеэр БННын нарийн бичгийн дарга н.ЗоригооХуулийг сайжруулах ёстойгоос муужруулах ёсгүй. 16 нас хүрсэн Монгол Улсын иргэд 31-үүлээ нам байгуулж болох юм байна. Энэ насанд үзэл бодол төлөвшөөгүй байдаг. Насанд хүрсэн иргэдтэй харьцуулбал бараг 50 мянган нам бий болох боломжийг энэ хуулийн төсөл бүрдүүлэх гэж байна. Энэ бол ухралт юмгэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *