Улс төрийн дарамтаас ангид ажиллахыг зөвлөв

1-р сарын 9, 2013 9:48 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 258
УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хо­рооны өчигдрийн хурал­даанаар Ерөнхийлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн Б.Цогоогийн томилгооны талаар хэлэлцэн дэмжлээ.

М.ГАН

УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хо­рооны өчигдрийн хурал­даанаар Ерөнхийлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн Б.Цогоогийн томилгооны талаар хэлэлцэн дэмжлээ.  Өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хурал­даанаар Б.Цогоог Төрийн албаны зөвлөлийн даргаар томилох асуудлыг хэ­лэлцсэн боловч түүний төрийн албанд ажилласан талаарх зарим лавлагааг тодруулах  үүднээс уг асуудлыг түр хойшлуулсан юм. Нэр дэвшигчийн та­лаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ж.Батзандан, М.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Төрийн албыг мэргэшүүлэх, үйл ажил­лагааг нь сайжруулах, орон зай, үзэл баримт­лалын хувьд улам бо­ловс­ронгуй болгоход анхаарч ажиллахыг гишүүд захи­сан бөгөөд төрийн үнэ­лэмжийг дээшлүүлэхэд энэ албаны үүрэг их гэдгийг гишүүд онцолж, аливаа улс төрийн шахалт, дарамтаас ангид ажилла­хыг Б.Цогоод зөвлөсөн. Түүнчлэн төрийн албанд тогтвортой байдал нэлээд чухал гэдгийг дурдаж, зарим жишээ, баримтыг ч хэлж байлаа. Ингээд санал хураахад Төрийн байгуу­лалтын байнгын хорооны гишүүдийн олонх Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Цогоог томилохыг дэмж­сэн юм. Энэ тухай чуулганы нэгдсэн хурал­даанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *