Улс төргүй, уур ундууцалгүй тариаланчдын зөвлөгөөн

4-р сарын 15, 2016 9:09 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 78
4-15-4

Д.ОЮУНЧИМЭГ

Тариаланчдын улсын зөвлөгөөн гурван жилийн дараа буюу өнгөрсөн лхагва гаригт ДарханУул аймагт боллоо. Зөвлөгөөнд УИХын гишүүн Ж.Энхбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, ХХААЯны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, тус яамны газрын дарга Ц.Болорчулуун болон 21 аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, газар тариалан эрхэлдэг компани аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 700 гаруй хүн оролц­сон юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, тариаланчдад танилцуулах зорилготойХаврын тариалалттехник, технологиүзэсгэлэн, худалдаагаар эхэлсэн юм. Үзэсгэлэнд 20 гаруй аж ахуйн нэгж оролцжээ.

 

20 ХУВИЙН УРЬДЧИЛГААТАЙ ТЕХНИКИЙН ХУДАЛДАА

 

Үзэсгэлэн үзэж буй тариаланчид Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас борлуулж буй техникийг 20 хувийн урьдчилгаа төлж хөнгөлөлттэй үнээр худалдаж авах бөгөөд үлдсэн төлбөрийг дөрвөн жилийн хугацаанд барагдуулах юм байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 165, 125 морины хүчтэй зүтгэх хүчний техникүүдийг БНХАУаас оруулж ирсэн байлаа. 125 морины хүчин чадалтай трактор 46 мянган ам доллар, 165 морины хүчин чадалтай нь 96 мянган ам долларын үнэтэй юм. Энэхүү техникийг борлуулахдаа салбарын яам болон сан тракторын үндсэн үнэ дээр нэг ч төгрөг нэмээгүй. Өнгөрсөн жил 125 морины хүчтэй дан дугутай трактор 34 ширхэг, давхар дугуйтай 165 морины хүчин чадалтай трактор 19 ширхэг урьдчилгаа төлбөртэйгээр борлогдсон ажээ.

 

УЛС ТӨРГҮЙ УЛААНБУУДАЙ

 4-15-4a1

Манай улсын до­тоодын хэрэгцээг хан­гах хэмжээний буудайг та­риалж, хураах бо­ломжтой. Тиймээс та­риа­ланчид хур багатай, хэт дулаарч байгаа үед технологийн дэвшлийг ашиглан ургац алдахгүй байх боломжийг эрэл­хийлэх нь чухал хэмээн Дарханы ургамал га­зар тариалангийн хүрээ­лэнгийн секторын эрхлэгч Ж.Намбар хэлсэн юм.

Гурилтай хоол иддэг хүн бүхэнд буудайг хэдий хэмжээгээр тариалах, ургацаа бүтэн авах эсэх хамгийн их хамаатай. Тиймээс тариан түрүү шаргалтан, арвин ургац авах учиртай хэмээн хөт­лөгч нээлтийн үеэр хэлж байсан. Тариаланчид бо­лон салбарын яамныхан ширүүхэн тулах болов уу гэх хүлээлттэй байсан ч тэд аль хэдийнэ учраа ойл­голц­сон байлаа. Тиймээс улс­төржилгүй, ургац алдахгүй тариагаа хураах тухай ярилцсан нь олон тариаланчдад итгэл өгсөн юм. Зөвлөгөөний үеэр тариа­лангийн салбарт тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх гарц хайж буйгаа оролцогчид онцолсон.

 

АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УУДАЛ

 

Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий. Бусдаас гуйхаасаа  өмнө байгаа боломжоо ашиглан ургац алдахгүй байх нь чухал хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат агрономич Ш.Мардаан гуай хэллээ. Тариаланчид техник, тех­нологийн шинэч­лэл хийх, залгамж үеэ бод­логоор бэлдэх шаард­лага тулгарсныг албаныхан хэлсэн юм. Хэдхэн жилийн дараа Монгол Улсын газар, тариа­лангийн талбай сүрлэн хучлагатай болж, дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна үр буу­дайгаа экспортод гаргах цаг ойртсон хэмээн Ш.Мардаан дурдсан. Зүгээр сууж байхад тэнгэрээс унаад ирэх мэтээр ойлгох хэрэггүй. Энэ зорилтот хүрэхийн тулд тариаланч, төр хоёр одоогийн хамтын ажиллагаагаа сайжруулж хэрэгтэй юм. Харин Сэлэнгэ аймгийн Туулын хөндийд 1000 гад тариа тарьдаг Г.Баямөнх нэг үеэ бодвол хууль эрх зүйн орчин бүрдсэн нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл, Тариалангийн тухай хуультай болсонд баяртай байна хэмээн тэрээр онцолсон. Мөн малын бэлчээр, тариалангийн талбай хоёрыг хуульд зааснаар яаралтай зааглаж өгөхийг хүссэн юм. Түүнээс гадна цаг уурчид цаг уурын прогноз, мэдээгээ зөв өгч байхыг хүсч байлаа. Өнгөрсөн жил Монгол Улсын хэмжээнд нийт ургацынхаа 70 хувийг алдсан нь цаг уурчдын өгсөн буруу мэдээлэлтэй холбоотой хэмээн зөвлөгөөнд оролцогчид хэллээ. Айлаас эрэхээр авдраа уудалвал улсын хэрэгцээг хангахаас гадна экспортод гаргах боломжтой хэмээн ДарханУул аймгийн Орхон сумаас оролцогч н.Нямдаваа хэлж байлаа.

 

ЗОХИЦУУЛАЛТ

 

УИХаар өнгөрсөн нэгдүгээр сард баталсан Тариалангийн тухай хуулиар  малын бэлчээр, тариан талбайг зааглаж, тариан талбайгаас 500 метрийн зайд малчдын өвөлжөө, хаваржаа барих, мал бэлчээхийг  хориглосон байна. Хууль батлагдахаас өмнө тариан талбайн хажууд өвөлжөө, хаваржаа байсан. Тиймээс тухайн талбайг эзэм­шигч тариаланч өөрийн зардлаар малчны өвөлжөө, хавар­жааг нүүлгэн шил­жүү­лэх үүрэгтэй болсон байна. Дараа нь харьяа сум, аймгийн Засаг дарга, Иргэдийн хурал өвөлжөөгөө нүүл­гүүл­сэн малчинд 30 хоногийн дотор шинэ газрыг хуваарилж өгөх учиртай. Энэ нь нэг талдаа зохицуулалт бо­ловч нөгөө талдаа малчин, тариаланчдыг ойл­гол­цоход анхаарах хэрэгтэйг тариаланчид са­нуул­сан. Учир нь энэ хуулийн заалтыг ур­вуугаар ашиг­лан маргаан үүсгэх ханд­лага байгааг зөв­лөгөөний үеэр хэлэлцсэн юм.

 

УЛААНБУУДАЙ ЧУХАЛ, ГЭХДЭЭ

 

Тариаланчдад 50 тэрбум төгрөгийг эхний ээлжид жилийн 12.5 хувийн хүүтэй хуваан зээ­лүү­лэхээр салбарын яам нь Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкуудтай дам­жуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан. Гэхдээ зээлд хамрагдах нөхцлийг тариаланчдад нааштай байхаар зохи­цуу­лах боломжийг эрэл­­хийлэхийг олонх та­риа­ланч хүссэн юм. Тэдний хувьд зээлгүй та­риа­ланч нэгээхэн ч байхгүй бөгөөд барьцаа хөрөнгийн асуудал тул­гардаг байна.

Тариа­лангийн тухай шинэ хуу­лиар тариаланчид 40 хүртэлх жил тариа­лангийн талбайгаа эзэм­шиж болно. Гэхдээ банкны зээлийн барьцаа бо­лох боломжгүй гэнэ. Харин салбарын яамнаас тариаланчид газраа барьцаалах эрх зүйн боломж нээгдсэнийг онцолсон. Гэсэн хэдий ч банкны журам барьцаа хөрөнгөд тавих шаардлагадгазрын эзэм­ших гэр­чилгээхүчин төгөлдөр үйлч­лэхгүй гэдгийг Төрийн банкны төлөөлөл хэлж байлаа. Хуулийн заалт, банкны журмаас давуу эрхтэй байгаад дургүйцэж буйгаа тариаланчид хэллээ.

Энэ удаагийн зөв­лөгөөн техникийн дэвшлийг газар тариаланд хэр­хэн ашиглах тухай ярьж гарц, шийдлийг хай­сан нь сайшаалтай хэ­мээн оролцогчид дүг­нэсэн юм.

Харин хурлын үеэр зөв­хөн улаанбуудайн тариа­­лал­тад анхаарлаа хан­­­дуулах бус төмс хүнсний ногоо тариа­лагчдыг анхаарахыг сал­­­барын яамнаас хүсч буйгаа хүнсний ногооны тариаланчид уламжилсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *