Улс хямарч, Улстөрчдийн хэтэвч зузаарсан жил өнгөрчээ

3-р сарын 29, 2018 8:29 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 33
lakashitel-novekedes_0

Б.ДамдинОчир

АТГаас жил бүр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын тайланг авч нийтэд мэдээлдэг юм. Төрийн түшээдийн хөрөнгө чинээг ард иргэд аваад сурчихсан гэсэн үг.

Харин энэ жилийн тухайдцочир сониндүн гарсан байж магадгүй байна. Учир юу гэвэл сүүлийн хэдэн жилд Монголын эдийн засаг хямарсан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн орлого хумигдаад баларч байгаа.

Орон сууцны, цалингийн зээлээ дийлэхгүйд хүрсэн залуус Солонгосыг зорьдог болоод удаж байна.

Тэгвэл ийм цаг үед эрхэм улстөрчид маань хөрөнгө чинээ нь хэрхэв гэдгийг бид анхаарах ёстой юм. Тиймээс 2017 оны хөрөнгө орлогоо АТГт мэдүүлсэн улстөрчдийн мэдүүлгээс зарим хэсгийг хүргэе.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2016 онд буюу УИХын сонгуульд ялагдсан жилд нийт орлого  нь 19125.65 байжээ. Харин Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа 130106.11 төгрөг болсон байна. Бас гэр бүлийн орлого нь 24000.00   байснаа 31200.00 болж өсчээ.

УИХын дарга М.Энхболд 2016 онд 91138.90 төгрөг олдог байснаа 2017 онд 118104.07 төгрөг олдог болжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орлого Шадар сайд байхад нь 119913.61 төгрөг байжээ. Харин албан тушаал дэвшсэнийх нь дараа 134962.43 төгрөг болж өссөн байна.

Ц.Нямдорж 2016 онд дан ганц УИХын гишүүн байхдаа 171124.49 төгрөг олдог байжээ. ХЗДХийн сайд болсных нь дараа орлого нь 23477.98 төгрөг болж огцом буурсан байна. Харин хадгаламж нь 4625.00 байснаа 5150.00 болж өсчээ.

УИХын дарга байсан З.Энхболдын гэр бүлийн орлого 2016 онд 25944.85 төгрөг байжээ. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсных нь дараа 2017 онд 29114.69 төгрөг  болж өссөн байнаБас хадгаламж нь 12155.59  байснаа 34498.58 болж өсчээ.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын орлого 2016 онд 194501.32 байснаа сул гишүүн болсных нь дараа 169871.06 болж буурчээ. Харин гэр бүлийнх нь орлого 169871.06 төгрөг байснаа 2017 онд 375658.55 болж өссөн байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гэр бүлийн орлого 2016 онд сул гишүүн байхад нь 54195.63 төгрөг байснаа Засгийн газрын гишүүн болсных нь дараа 110669.78 болжээ.

ХХААХҮийн сайд Б.Батзоригийн гэр бүлийн орлого 2016 онд 120600.00 төгрөг байжээ. Харин сайд болсных нь дараа 320600.00 төгрөг болж өссөн байна.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.БатЭрдэнийн 2016 оны гэр бүлийнх нь орлого 185201.35 төгрөг байсан бол сайд болсных нь дараа 923839.47 болж өсчээ.

Түүнчлэн БСШУСын сайд Ц.Цогзолмаагийн гэр бүлийн орлого 2016 онд 79076.00 төгрөг байжээ. Гэтэл 2017 онд сайд болсных нь дараа 222515.21 төгрөгт хүрсэн байна.

Харин ЗГХЭГын дарга асан Ж.Мөнхбатын нийт орлого 2016 онд 201872.98 төгрөг байснаа 2017 онд 183309.71 төгрөг болж буурсан байна.

Дээрх дүнгээс харахад, улс хямарч, улстөрчдийн хэтэвч зузаарсан жил өнгөрсөн байна гэж хэлэхэд хэтийдэхгүй ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин