Улирал солигдох бүрт дархлаа сулардаг

3-р сарын 15, 2018 10:29 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 35
309j7484mubgnpdgr43dgtbd29_b

Дархлаа гэж юу болох, дархлааг хэрхэн бий болгож, дэмжих талаар уламжлалт анагаах ухааныСамандбадрааэмнэлгийн их эмч Л.Баттогтох зөвлөж байна.

Хүн бол орчлон ертөнцийн тусгал. Үүнтэй адилаар дархлааны тогтолцоо нь тухайн хүний ажил, амьдралын хэвшил, хооллолт, сэтгэл зүйн онцлогийн тусгал болдог. Энэ нь сэтгэл зүйн эрүүл мэндтэй хамт амьдарч, улирал, хүрээлэн буй орчинд хариу үйлдэл үзүүлж, хоол тэжээлээр тэтгэгдэн оршдог. Хэдийгээр бие махбодийн хувьд өвчин эмгэгт өртлөө ч өвчнийг даван туулах сэтгэлийн хат нь тэр хүний жинхэнэ дархлаа болдог. Ханиадны вирус бие махбодид халдварласны дараа дархлааны систем үүнийг гаргахыг оролддог. Тухайлбал, хамар битүүрэх, нус гоожих, ханиалгах, халуурах шинж нь дархлааны систем вирустэй тэмцэж байгаа юм. Хэрэв дархлаа сул бол удаан хугацаагаар өвдөж, дахин ханиад томуу тусч бусад өвчлөлд өртсөөр байдаг. Дархлаа суларсан үед буруу хооллож, амьдралын буруу хэвшлээр явбал өвчнийг эсэргүүцэх дархлааны систем буруу чиглэлд ажиллан өвчин үүсэх явцыг хурдасгадаг. Тухайлбал, уушги, зүрх, элэг дэлүү болон бөөрний эмгэгүүд нь дархлааг ихээр сулруулдаг. Мөн ямар нэг мэс засал хийлгэсний дараа дархлааны систем хурдан унадаг. Хүний бие улирал бүрт өөрийн гэсэн үүрэгтэй. Халуун, хүйтэн улирал шилжих хооронд биеийн илч, ходоодны шингээх чадвар эрс багасч өөрчлөгдөж эхэлдэг. Тиймээс улирал солигдох үеэр дархлааны систем хэт ачаалах магадлалтай. Энэ үеэр сайн унтаж амрах, хөнгөн хоол унд идэх, халуун цай, ус их ууна. Өдөр бүр явган алхах, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй болдог. Хийн улирлын үед сайн унтах нь дархлааг дэмждэг бол бадганы улиралд дасгал хөдөлгөөн хийх нь дархлааг илүү сайжруулж өгдөг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Doseage For Keflex For Sinus Infection cialis from canada Buy Generic Viagra Cialis Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *