Үлийн цагаан оготно устгахад 756.8 сая төгрөг зарцуулжээ

6-р сарын 28, 2018 11:02 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 22
36043381_1865743603471579_8711756829635379200_n

С.САРУУЛ

Монгол орны нутаг нийт нутаг дэвсгэрт тархаад буй үлийн цагаан оготнотой тэмцэх, устгах ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж байгаа. Малын бэлчээрийг хамгаалахын тулд сум бүрт таван  сая төгрөг төсөвлөсөн ч үлийн цагаан оготно буурахгүй, үр дүн гарахгүй байгаа нь  жил бүр улсын төсөв хэлэлцэх үеэр яригддаг. Үүнийг дагасан шүүмжлэл ч тасарсангүй.

Тэгвэл өчигдөр /2018.06.27/ Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр дээрх шүүмжлэл дахин өрнөв. Өнгөрсөн жил 473 мянган га газарт үлийн цагаан оготныг устгаж, 756.8 сая төгрөгийг зарцуулсан гэдгийг салбарын яамнаас мэдээллээ.  Мөн 2018 онд 218 га газарт хүр хорхойг устгах төлөвлөгөөт ажлыг явуулж 4.5 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд ажлын гүйцэтгэл 60 хувьтай  байна. Ирэх долдугаар сараас эхлэн гэрээ хийсэн компаниудын хүр хорхойн устгал хийсэн үйл ажиллагаатай танилцаж,  14 хоногийн мониторинг судалгаа хийх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *