Үлдсэн мандатууд хэнийх вэ?

7-р сарын 2, 2012 10:23 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 221

-Сонгинохайрханд  Ж.Хатанбаатар, Баянзүрхэд О.Чулуунбатыг иргэд дэмжиж байна-

Л.ХЭРЛЭН

 

Гурван мандаттай Сон­гинохайрхан, Баян­зүрх дүүрэг болон хоёр мандаттай  Дархан-Уул аймгийн  нэг мандатад  нэр дэвшигчдийн авсан санал 28 хувьд хүрээгүй­гээс  дахин санал хураалт явуулахаар боллоо. Сон­гуулийн тухай хуулийн 48.4 дахь  “Тойрогт санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн са­нал авсан нэр дэвшиг­чийн тоо тухайн тойргийн мандатын тоонд хүрээгүй бол үлдсэн мандатад дахин санал хураалт явуулна” гэж заасны дагуу ийнхүү   дахин санал хураалт явуу­ла­х болж байна.  , СЕХ өндөр санал авсан хоёр нэр дэвшигч л үлдсэн нэг мандатын төлөө  өрсөлдөх  эрхтэй хэмээн тайлбарлаж байгаа ч  дээрх хуулийн заалтаар бол тоо зааж, ямар нэгэн хязгаар тавиагүй учраас   тухайн тойрогт  сана­лын тоо  28-д хүрээгүй нэр дэвшигчид бүгд үлдсэн нэг мандатад  өрсөлдөх эрх нээгдэж байна гэж ойлгогдож байгаа юм.

Сонгинохайрхан дүүр­гийн эхний хоёр мандатыг  Д.Тэрбишдагва, Л.Эр­дэнэ­чимэг нар авсан бол үлдсэн нэг мандатад Ж.Ха­тан­баатар, Д.Су­мъяа­базар, Л.Эрхэмбаяр тэргүүтэй бусад нэр дэв­шигчид дахин өрсөлдөх боломж олдож байна. Тэднээс сонгино­хайрхан­чуудтай ойр байж, жаргал зовлонг нь хуваал­цаж ир­сэн “Элэг”-ний Ж.Ха­тан­баатарыг хамгийн магад­лалтай хэмээн тус тойр­гийн иргэд үзэж байна.

Баянзүрх дүүргийн  22 дугаар тойрогт Ж.Батзан­дан, Д.Ганхуяг нар эрхээ аваад байгаа. Гурав дахь мандатын эзэн болж тэ­дэн­тэй нэг баг болж тус дүүргийн иргэдийг УИХ-д төлөөлөх эрхэм хэн байх нь анхаарал татаж байна. УИХ-ын гишүүн О.Чу­луун­бат, хуульч Х.Оюун­цэцэг, бизнесмэн И.На­ран­туяа, МЧАХ-ны Г.Баа­­сан, Хэнтий айм­гаас тойрог  сэлгэж өрсөлдсөн  Д.Арвин,   Нийслэ­лийн засаг даргын орлогч асан Б.Мөн­х­баатар нарын  өр­сөл­дөгч олон бий. Тэд­нээс  төр түшиж ирсэн тулхтай улс төрч, сайн эдийн за­сагч­дын нэг О.Чу­луун­батыг иргэд дэмжиж байна.

Дархан-Уул аймагт бие дааж нэр дэвшсэн МҮЭ-ийн холбооны тэргүүн С.Ган­баатар 50 гаруй хувийн санал авсан бол Д.Хаянхярваагийнх 28-д хүрээгүй гэсэн мэдээлэл дуулдаж байгаа юм. Тий­мээс дахин санал хураалт явуу­лах бололтой. Тус тойр­гийн­хон намын жагсаал­тад МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвслийг дэмжиж нэгээр гаргас­наас үзэхэд дахин санал хураалт М.Энх­сайхан, Б.Тулга зэ­рэг эвслээс нэр дэвшсэн эрхмүүдийнх болж магад­гүйг хэмээн ажиглагчид үзэж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *