Улаанбаатар хотын  асуудлаар сонордуулга гаргалаа

9-р сарын 17, 2015 8:20 am Нийтлэгч: Ангилал Uncategorized , Намууд , Улс төр Уншсан: 115
_MG_0131

Х.ХАТАН, Л.ХЭРЛЭН

МАХНынНамын анхан шатны байгууллага-2015” Улаанбаатар хотын  бүсийн  зөвлөгөөн өчигдөрСонгино амралтын төв”-д болж, тус намын удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна  Багахангай, Налайх, Багануур дүүргийн гишүүд нь оролцов.

_MG_0142

Зөвлөгөөнийг нээж үг хэлсэн тус намын Нарийн бичгийн дарга Г.БямбасүрэнАнхан шатны байгууллагууд бүсчилсэн уулзалт хийж буй цаг үе  2016 оны сонгуулийн өмнө болж буй томоохон арга хэмжээ юм. Улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, ард түмний амьдрал, түүнчлэн Улаанбаатар хотын бүсчилсэн зөвлөгөөн учраас нийслэлийн хөгжил, өнөөдөр хотод болоод  иргэдэд тулгамдаж буй  асуудал зэрэг олон сэдвээр зөвлөлдөж байгаагаараа онцлогтой болж байнагэв. Мөн зөвлөгөөнийг хөтлөн явуулсан Нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж нийслэлийн бүсчилсэн зөвлөгөөн явуулж буй өдрүүдэд МАХНын дарга байсантөр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 99 жилийн ой тохиож буйг онцолж байлаа. Зөвлөгөөн илтгэл, хэлэлцүүлэг, сургалт, мэдээлэл гэсэн олон талын ач холбогдолтой болж байгааг оролцогчид хэлж байсан юм. Тухайлбал, УИХ, Засгийн газрын гишүүд, намын Нарийн бичгийн дарга нар, эрдэмтэн, судлаачид улс төр, эдийн засаг, олон улсын байдал, цаг үеийн  сэдвүүдээр илтгэл тавилааҮдээс өмнөх хурлаар УИХын гишүүн Ч.Улаан  “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага”, Нарийн бичгийн дарга Ц.ШаравдоржХүний эрх, эрх чөлөө, улс төрийн хэлмэгдүүлэлт”, МАХНын дэргэдэх АМШЁМОХны ерөнхийлөгч Д.Мөнхтөр  “Социал демократ үзэл ба Монгол Улс”,  МАХНын Гүйцэтгэх товчооны гишүүн, БСШУы дэд сайд Б.ТулгаУлс төрийн сонгуулийг амжилттай явуулах арга замууд”, Нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн  “МАХНын дүрэм ба НАШБ”,  “Эвтэй гудамжныхан төсөлсэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. Үдээс хойшх уулзалт, зөвлөгөөн улс төрийн сонгууль, улаанбаатарчуудад тулгамдсан асуудлыг хөндсөнөөрөө бүсийн намын хороодын гишүүдийн анхаарлыг ихээхэн татсан юм. Тухайлбал, МАХНын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян  “2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд оролцохдоо МАХНаас баримтлах хүний нөөцийн бодлого, сүлжээ байгуулах”, НИТХын төлөөлөгч Л.ШагдаррагчааУлаанбаатарчуудад тулгамдаж байгаа асуудлуудсэдвээр илтгэл тавьж, улаанбаатарчуудад хандсан сонордуулга, уриалгын төслийг хэлэлцүүлж батлууллаа. Улс оронард иргэд, төр, хувийн хэвшил гээд бүхий л шатанд эв нэгдэл хамгаас чухал. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээргэж үг бий. Тэгвэл дээр дооргүй хөлөө жийлцсэн, үл ойлголцол, талцал зөрчил газар авсан  энэ нөхцөл байдал эдийн засаг хямрах, саарах, хүчгүйдэх, цаашилбал  улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолд халтай байдалд хүрч болзошгүйг МАХНын бүсчилсэн зөвлөгөөний үеэр  ард түмний зүгээс, гишүүд, дэмчжигчдийнх нь байр сууриас хамгийн их хөндөгдөж буй асуудал байсан юм. Үүний эхлэл болгож, Улаанбаатар хотын бүсийн зөвлөгөөнөөс гарч буй нэг чухал шийдвэр ньЭвтэй гудамжтөсөл хэрэгжүүлэх тухай байлаа.МАХНын дарга Н.Энхбаяр Баянзүрх дүүргийн намын анхан шатны байгууллагын гишүүдтэйгээ уулзахдаа  “Эвтэй гудамжтөсөл хэрэгжүүлье гэж бид бодож байгаа. Учир нь ядуу, зүдүү ард түмэн маань заавал дарга нараас  гуйж амьдралаа өөд татахын төлөө зүтгэх  хэрэггүй. Тэр болгон үр дүн гарахгүй байна. ИймээсЭвтэй гудамжтөсөл хэрэгжүүлж, бид ард түмэнтэйгээ хамт ядуу зүдүү амьдралыг давахын төлөө ажиллана гэсэн үг. Тухайлбал, өнөөдөр нэг айлд газар, хашаа бий. Магадгүй хуучин ч гэсэн унах унаатай байгаа. Тэгэхээр өөрийн өмчтэй боловч бүртгээгүй, баталгаажуулаагүй учраас тэр хүн  өмчөө үнэлүүлж чаддаггүй. Ямар өмчтэй вэ гэдгээ мэддэггүй учраас  эдийн засгийн эргэлтэд оруулж, тодорхой орлогын эх үүсвэр болгож чадахгүй байгаа юм. Тиймээс ганцаараа хийж чадахгүй байгаа бол хөрштэйгээ хамтраад хийх боломж бий. Өөрөөр хэлбэл, 100 өрх хамтарч нэгдэн энэ төслийг хэрэгжүүлбэл ач холбогдолтой. Учир нь тэр айлуудад янз бүрийн мэргэжилтэй хүн бий. Тэдний бичиг баримтыг бүрдүүлэн бүртгэлжүүлж баталгаажуулбал бизнес эрхлэх хөрөнгийн эх үүсвэрийг босгох боломжтой. Тухайлбал, нэг айл таван сая төгрөгийн өмчтэй байхад 100 өрхийн хөрөнгө 500 сая төгрөг болно. Ингэж санхүүгийн эх үүсвэрээ босгох боломжтой. Магадгүй, ямар бизнес эрхлэх вэ гэх байх. Эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн дунд нэг үсчин байна. Эмэгтэйчүүдийг сайн хэлж мэдэхгүй байна. Харин эрчүүд сард хоёр удаа үсээ засуулна. Тэгэхээр нэг удаа үс засахад 500 төгрөг гэвэл 1000 төгрөг болно. Хамтарсан хүмүүсийн 220  нь эрэгтэй гэж бодвол сард 220 мянган төгрөг олж болох нь. Энэ бол хамгийн багаар бодсон тооцоо. Өөр бусад маш олон асуудал бий. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж бухимдахын оронд дундаасаа нэгийгээ сонгон цалинжуулаад ажиллуулж болно. Мөн зоорь ухан намар махны үнэ хямд байхад нөөцлөөд хавар нь ахиу үнээр зарж болно. ТүүнчлэнЭвтэй гудамжтөслийн өрхүүд дундаа нэг бие засах газартай байх боломжтой. Гэхдээ айл бүр өөрийн гэсэн ордог талбайтайНэг гэсний учир нь бохирыг нэг машинаар соруулах боломжтойгоор шийдэж болох юм. Энэ мэтээрЭвтэй гудамжтөслийг хэрэгжүүлснээр ард түмэнд тусалж байгаа хэрэг. Тэдэнд орлогоо хэрхэн нэмэгдүүлэх, боломжоо хэрхэн ашиглах вэ гэдгийг зааж өгнө. Ийнхүү хамтарч ард түмнийхээ амьдралыг өөд нь татъяхэмээн хэлснийг  Багануур, Багахангай, Налайх дүүргийн намын анхан шатны байгууллагынхан дуу нэгтэй дэмжиж байгаагаа  илэрхийлж байлаа.

_MG_0089

Үндсэн болон хавсралт илтгэлүүдийг хэлэлцүүлсний дараа Улаанбаатарын бүсийн МАХНын  хороодын бүтэц, зохион байгуулалт, 2016 оны сонгуулийг угтсан бэлтгэл ажлын мэдээллийг Налайх дүүргийн намын хорооны дарга Д.Цогоо, Багахангай дүүргийн намын хорооны дарга Ж.Нямдаваа, Багануур дүүргийн намын хорооны дарга Ж.Батбаяр нар танилцууллаа. Дараа нь МАХНын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  зөвлөгөөнийг хааж үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг манай сонины маргаашийн дугаараас бүрэн эхээр нь уншаарай.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *