Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг засна

1-р сарын 9, 2013 11:27 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 359
Засгийн газрын ээлжит бус өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд засвар оруулахаар боллоо.

Д.Сүрэн

Засгийн газрын ээлжит бус өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд засвар оруулахаар боллоо. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын баримт бичигтэй танилцаад гишүүдийн гаргасан саналыг тусгаж, Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тогтлоо.

Хүн амын огцом өсөлт, тэдний ихэнх нь гэр хороололд суурьшсанаар гэр хороолол хяналтгүй эрчимтэй тэлж, тээврийн хэрэгсэл, автомашины өсөлт зэрэг нь хотын байгаль-экологид сөргөөр нөлөөлжээ. Инженерийн нэгдсэн хангамжтай хэсэгт эмх замбараагүй барилгажиж, эдийн засаг, нийгэм, инженерийн дэд бүтэц, авто зам, нийтийн тээвэр хүн амын үйлчилгээг хангаж чадахгүй байна. Ийм нөхцлийн  улмаас Улаанбаатар хотын 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсны үндсэн дээр 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийн, 2030 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай болсон байна.

Улаанбаатар хот нэг төвт бус улс, орон нутаг, хорооллын чанартай төвүүдтэй байна. Гэр хорооллыг суурьшлын бүтцэд хамруулан дэд бүтэц, нийгмийн иж бүрэн үйлчилгээтэй 10 хороолол болгон хөгжүүлж, хороолол бүр дэд төвтэй байхаар төлөвлөжээ.  “Хүнээ эрхэмлэн дээдэлсэн тогтвортой, ногоон хөгжил”, “Аюулгүй, амьдралын таатай орчныг жигд бүрдүүлэх” гэсэн зарчмыг баримталжээ.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *