Улаан талбайд Монгол дайчдаа командалсан хурандаа

5-р сарын 7, 2018 12:04 pm Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 108
1-2

Т.БАТСАЙХАН

 Аугаа ялалтын 73 жилийн ой удахгүй тохиох гэж байна. ОХУын Улаан талбайд болсон Ялалтын 70 жилийн ойн парадад монгол цэргүүдээ командлан оролцсон, Төрийн хонжин, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.БатболдыгАмьдралын тойрогбуландаа урилаа.

7-1

Найман зууны өмнө Чингис хааны эзэлж явсан талбайд алхаж явна гэж бодохоор бахархаад байх юм билээ.

 ЗҮҮНБАЯНГИЙН ЦЭРГИЙН АНГИД ИХ ЗҮЙЛ СУРСАН

Түүнийг зэвсэгт хүчинд хурандаа Лоовын Батболд гэдгээр андахгүйМөн ялалтын парад командлагч, төрийн хонжин, спортын манлайлагч гээд ажил үүргийн хувьд бахархмаар тодотголууд эрхэм хурандаад олонЦэргийн хүний мөрөөдөл гэмээр амьдралыг тэр бүтээж яваа.   ДарханУул аймагт төрж, зургадугаар ангиасаа цэрэгжилтийн спортынДөлтэмцээнд амжилттай оролцдог, спортлог сурагч байсан нь  цэргийн амьдралд хөтөлсөн байдаг.  1988 онд ДарханУул аймгийн I арван жилийн сургуулийг төгсөж, Цэргийн нэгдсэн сургуульд тусгайлсан шалгалт өгч тэнцэж байжээЛ.Батболдын аав тракторын жолооч, ээж нь цементийн үйлдвэрт нормчин байсанХүүгээ цэргийн хүн болно гэхэд аав ээж нь баярлан хүлээн авсан гэдэг. “Миний хүү өөрөө л мэд, өөрөө шийдхэмээн хүүгийнхээ сонгосон замыг хүндэтгэн хүлээн авчээИйнхүү ерөнхий цэргийн команд явган цэргийн байлдааны машины ашиглалтын инженер гэсэн мэргэжлээр суралцаж, эцэг эхийн гэрээс эх орны хүү болон гарсан байдагСургуулиа төгсөөд говийн гарнизон, хээрийн академи хэмээн нэрлэгддэг Зүүнбаянгийн цэргийн ангиас ажлын гараагаа эхэлжээТэрээрБи тухайн ангид салаан захирагчаас бательон захирагч хүртлээ 14 жил ажилласанМото­буудлагын офицерын хаших ёстой албан тушаал болгоныг  тэнд хашиж байлаа. Ер нь тэр ангид ажиллаж байсан хүмүүс их бахархаж ярьдаг. Хээрийн академи гэдгээрээ  алдартай шүү дээ. З.Чулуундорж хурандаа манай ангийн захирагч байлааА.Ганбат генерал тухайн үед штабын дарга байсан. Мундаг дарга нарын удирдлагад ажиллаж, тэндээс их зүйл сурсан даагэв.

IMG_2735

“Монгол Улс, Монгол төр гэж байдгийг дэлхийд таниулдаг 032 дугаар ангиараа бахархдаг. Төртэй, төрийн дуулалтай, төрийн торгон цэрэгтэй улс шүү хэмээн омогшин бодож ажлаа хийж байна”.

МОНГОЛ УЛС, МОНГОЛ ТӨР ГЭЖ БАЙДГИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛДАГ 032 ДУГААР АНГИАРАА БАХАРХДАГ

Түүний дараа Л.Батболд хурандаа Төв аймгийн Алтанбулагийн ангид штабын даргын орлогч, дайчилгааны офицероор хоёр жил ажиллажээ.    Мөн  Зэвсэгт хүчний жанжин штабын сургалтын хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, дараа нь ажиллагааны удирлагын газарт ажиллаж байгаад 2012 онд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагчаар томилогдож ирсэн байдаг. ТэрээрМонгол Улс, Монгол төр гэж байдгийг дэлхийд таниулдаг 032 дугаар ангиараа бахархдагТөртэй, төрийн дуулалтай, төрийн торгон цэрэгтэй улс шүү хэмээн омогшин бодож ажлаа хийж байна.   Ангийнхан маань  төрийн торгон цэрэг гэдгээрээ ч урлаг уран сайхан, спорт гээд бүх л талаараа зэвсэгт хүчиндээ  шилдэг нь байж ирсэнгэв.   Тэдний анги армийн маршид тогтмол дээгүүр байр эзэлдэг мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш тактикийн тэмцээнд дөрвөн удаа түрүүлж байжээ. 2017 оны тэмцээнд гэхэд 032 дугаар ангийн цэргүүд барианд орохоос 100 метрийн зайнд ангийнхаа сүлд дууг дуулаад 50 метрийн зайнаас хөл тавьж ёсолж орж ирж, хүмүүсийг гайхашруулж байв. Хурандаа Л.БатболдоосТухайн үед танд юу гэж бодогдож байвгэхэдЦэргүүдээ хараад үнэхээр бахархаж байлааБарианд орж ирэхэд нь барьж аваад л үнсэж байсан. Төрийн торгон цэрэг гэдэг нэрийг өндөрт өргөж явах учиртай гэдгийг алба хаагчид маань бүрэн ухамсарласан байдаг даагэвОдоогоор цэрэг татлага эхэлсэн учраас 032 дугаар анги хөл хөдөлгөөн ихтэй байнаЦэргийн насны эрчүүдээс биеийн өндөр, зүс царай, боловсрол зэргийг сонгон  шалгаруулж авнаЭх орны нүүр царай  болдог учраас сонгон шалгаруулахаас ч өөр аргагүй билээТухайн  анги төрийн болон цэргийн ёслолын арга хэмжээ зохион байгуулахаас гаднаБатлан хамгаалах яам, зэвсэгт хүчний аюулгүй байдал харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг, мөн Улаанбаатар цэргийн хүрээнд ёс журам сахиулнаАль аль үүргээ нэгэн тэгш авч явахыг ангийн удирдлагууд хичээн ажиллаж байгаа гэлээ.

7-9

Монгол наадмаа зургаан жил нээсэн Монгол төрийн долоо дахь хонжин.

МОНГОЛ ТӨРИЙН ДОЛОО ДАХЬ ХОНЖИН

Хурандаа Л.Батболд 032 дугаар ангийг удирдаж, авч явахыг зэрэгцээ Монгол төрийн хонжин юм. 1994 оны Ерөнхийлөгчийн зарлигаарТөрийн хонжиналбан тушаалыг бий болгожээЭнэ нь Чингис хааны үед байсан бөгөөд аливаа төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нээдэг, түүнийг гардан хариуцдаг хүн хэмээн  толь бичигт бичигдсэн байдаг.  1992 онд төрийн тугийг анх Д.Цогтбаатар хурандаа залж байсан бол түүний дараа Х.Будцэрэн, Л.Чимэддорж, Ж.Дүүрэнжаргал, Г.Энхбаатар, Ч.Баярсайхан Л.Батболд гээд тэр  Монголын төрийн долоо дахь хонжин юм. Тэрээр энэ тухайгааХонжин болдог анхны  жил их сандарч байлааАйгаад нойргүй хонож байлаа.   Дараа дараагийн удаад мөр зэрэгцэн яваа алба хаагчиддаа итгэдэг боллоо. Мориндоо ч найддаг болдог. Төрийн тугаа залаад явж байх  нь эр хүний мөрөөдөл юм даа. Монгол наадмаа өнгөрсөн зургаан жил нээлээ. АСЕМийн бэсрэг наадамд мөн залж байлаа. Монгол бахарлын өдрөөр төрийн туг цэнгүүлдэг болсон. Тэр үйл ажиллагааг мөн зургаан жил хийсэнНаадмын бөхийн барилдаан дуусч, “Халуун элгэн нутаг”-аа эгшиглүүлсэний дараа  төрийн тугаа эргэн залнаЭнэ үед л нэг санаа амарна шүү дээгэлээ. Төрийн тугийг хүндэтгэн залах ажиллагааг төрийн хонжин, тэргүүн тугч, тугчид гүйцэтгэх бөгөөд төрийн ёслолын торгон цэрэг хамгаална. Төрийн тугийг хүндэтгэн залах үед Төрийн хонжин энэ ажиллагаанд оролцож байгаа төрийн ёслолын торгон цэргийг захирдаг. Бүгд 32 морьтон энэ ёслолд оролцдог юм.

ЯЛАЛТЫН ПАРАД КОМАНДЛАГЧ

Л.Батболд хурандаа бас нэгэн бахархам үйл явдлын эзэнАугаа их Ялалтын 70 жилийн ойн парадад эх орны төлөөлөн Улаан талбайд жагсаж байвМонголын цэргийн хайрцагийг командлан оролцоно гэдэг цэргийн хүн бүхний  мөрөөдөл билээТэр ч мөрөөдлөө биелүүлж чадсан. Ялалтын парадад 70 гаруй монгол цэргийн алба хаагч оролцож эх орныхоо нүүр царай болж байв.   Хоёр сарын хугацаанд бэлтгэл хангаж, тэсвэр хатуужлийн бүхий л шалгуурыг давж, тэрхүү парадад оролцсон байдагӨглөө бүр гүйнэ.   Талбай дээр хоёр цагаар номхон зогсооно. Хөлнөөс нь элс дүүжилж алхуулнаХөлийг нь тэгшлэхийг тулд хөзөр хүртэл хавчуулж зогсоодог байсан гэдэгНисэхийн 337 дугаар ангид  нэг км газар хөл тавин алхана.   Энэ бүх  шалгуурын дараа Монгол цэргүүд Улаан талбайг зорьсонТэнд монгол цэргүүд хэн гэдгээ харуулж, эх орноо дэлхийн улс оронд зарлан тунхаглаж чадсан. Энэ л үйл явдлыг бүтээгчдийн нэг нь Л.Батболд билээТэрээр  “Олон улс Л.Батболд командалж байна гэж харахгүй, Монгол Улсын дайчид алхаж байна гэж харах учраас бид хичээсэн. Ямартаа ч эх орон, БХЯ, ЗХЖШын удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлсэндээ манай дайчид одоо ч гэсэн баяртай явдаг юмБид омогших түүхтэй өвөг дээдсийн үргэлжлэл. Тэр дайчин удмын үргэлжлэл өнөө ч дайчин чанараа алдалгүй цог хийморь, хүч төгөлдөр гэдгээ олон улсад харуулж чадсан нь бидний амжилт, нэр төрийн хэрэг. Найман зууны өмнө Чингис  хааны эзэлж явсан талбайд алхаж явна гэж бодохоор бахархаад л байдаг юм билээ. Чингис хааныг их бодож омогшиж байлаа. Парадад оролцсон бүх л хүмүүс чармайж, нэгэн зүгт нэгэн зүйлийн төлөө зүтгэж байсанУлаан талбайн жагсаал миний мөрөөдөл байсангэвУлаан талбайн жагсаалд Энэтхэг улсын араас манай дайчид жагсан орж ирж, монгол түмэн бахархан омогшиж байсан цаг саяхан билээ.   Ингэж Л.Батболд хурандаа монголын цэргийн түүхийн нэгэн хуудаснаа нэрээ үлдээсэн байдаг.

2

ЦЭРГИЙН НӨХӨРЛӨЛ ҮҮРДИЙН НӨХӨРЛӨЛ БАЙДАГ

Түүнтэй ярилцаж суухад их энгийн нэгэн болох нь анзаарагданаХүүхэд байхдаа Хараа голын усанд загас шиг л шумбаж өссөн болоод ч тэр үү спортлог нэгэнТэр спортод хайртай, чөлөөт цагаараа спортоор хичээллэдэг, спортын амжилт ч нэлээд их. Үүгээрээ бусад офицеруудаас давуу талтай ч гэж болох юм.  1995 онд Зэвсэгт хүчний хүрээний томоохон тэмцээнд модон морин дээр 13 цэргийн өвлийн малгай тавин харайж, спортын мастерын болзол хангаж байсан гэдэг. 2015 онд 032 дугаар ангийн ахлагч амжилтыг нь  давтсанаар биш одоо ч амжилт нь эвдэгдээгүй байна. Чөлөөт цаг л гарвал цэргүүдтэйгээ хамт сагс, волейбол тоглоно. Ер нь цэргүүдтэйгээ бол гэр бүлийн гишүүн нь юм шиг харьцдаг гэдэг нь анзаарагдаж байна. Тэгж байж цэргүүдийнхээ сэтгэлийг ойлгож, эргээд хүндэтгэл хүлээнэ шүү дээ гэлээ. Мөн  Л.Батболд хурандаагийн гэр Х хороололд байх бөгөөд Зэвсэгт хүчний 032 дугаар анги Офицеруудын ордонд байрлана. Сардаа хоёр удаа гэрээсээ ажилдаа явахдаа гүйдэг. Энэ нь ч түүнд бэлтгэл болдог ажээ. ТэрээрЕр нь офицер хүн ямар нэгэн спортоор хичээллэж байх хэрэгтэй. Спорт бол өөрийгөө ялахын нэр юм шүү дээТэгэхээр аливаа юманд манлайлагч байхын эхлэл байдаггэж байв. Түүний ээж Д.Бямбаа одоо ДарханУул аймагт амьдарч байна. Харин гэр бүлийн хүн нь Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт сувилагчаар ажилладаг бөгөөд том охин Б.Янжинлхам нь КТМСийн оюутан. Бага нь охин Б.Бүжлхам нь 38 дугаар сургуульд суралцдаг юм. Тэр бүх нөхөрлөлийн дотроос хамгийн сайхан нь цэргийнх гэж бодож явдаг. Тангараг өргөсөн эрчүүдийн нөхөрлөл их бат бөх байдаг гэж байв.  24 цагт нэг оронд дээр унтаж, бүхий л жаргал зовлонгоо хуваалцаж явсан цэргийн нөхөд минь одоо ч холбоотой байдаг. Миний гучин жил үерхэж байгаа найзууд байнаД.Өлзийбат, С.Сүхболд, Ү.Амгаланбаатар  гээд сайхан андууд минь бий.   Тэд маань эхнээсээ тэтгэвэртээ сууж байна.   Цэргийн хуаранд нэгнийгээ халуурахад дундаа хийгээд хэвтэж байсан тийм л найзууд ховор шүү дээгэж байв.

7-7

Түүний том охин Б.Янжинлхам нь КТМС-ийн оюутан. Бага нь охин Б.Бүжлхам нь 38 дугаар сургуульд суралцдаг байна.

Ийнхүү монгол цэргийн хурандаагийн бүтээсэн амжилт, бүтээж буй амьдралыг сонины нэг хуудаснаа багтаан онцоллоо. Л.Батболд хурандаа цэрэг хүний мөрөөдлийг өөрийн амжилтаар түүчээлж явна. Төрийн их баяр наадамдаа есөн хөлт цагаан тугаа залахыг цэрэг бүхэн мөрөөднө.  Улаан талбайд эх орныхоо нүүр царай болон алхахыг нь цэрэг бүхэн хүснэ.  Магадгүй торгон цэргийг бэлтгэдэг ангийн захирагч байх нь ч нэр төрийн хэрэг билээ. Түүний амжилт тэр чигтээ жирийн цэрэг хүний мөрөөдөл билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ганбат
2018 оны 5-р сарын 8

Одоогийн залуучууд цэргийн албанаас их халгадаг болжээ Та нар шиг залуу бол ер нь эр хун армид алба хаагаад цэргийн амьдарлыг туулаад гарах хэрэгтэй шуу . Оорийгоо таньж мэднэ, цаашдын амьдралд хэрэг болно.Хунээс уг сонсож сурна Тэсвэр хатуужилтай болно.Захирах захирагдах есыг таньж мэднэ.Арми бол гуйдаггуй, арми тушаадаг гэдгийг ойлгоно.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *