Үл мэдэгдэх нисдэг таваг буюу амьд хөгжмийн шинэ үе

7-р сарын 25, 2012 11:32 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 532

 

Э.ОРХОН                               

 

2007 оны намар хүсэл зорилго нэг таван залуу өөрсдийн мөрөөдлийн зүг дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэхээр нэгджээ. Энэ нь одоогийн “UFO” хамтлаг юм. Хамтлагийн нэрийн утга нь “Үл мэдэгдэх нисдэг биет” гэсэн англи үгний товчлол аж. Амьд хөгжимд хайртай, түүнийгээ амьдралаа болгож яваа энэ залуус Монголынхоо нэрийг Ази төдийгүй дэлхийд гайхуулах гэнэ. Байгуулагдсан цагаасаа хойш хоёр жилийг өөрсдийгөө хөгжүүлж ур чадвараа дээшлүүлэхэд зориусан байна. Ингээд 2009 онд анхны уран бүтээл Ердөө л нэртэй дуугаа гаргажээ. Тэр цагаас хойш одоог хүртэл урын сандаа 15 дуу, дөрвөн видео клиптэй болжээ. Уран бүтээлийнхээ санааг амьдралд болж буй үйл явдлаас олдог гэнэ. Мөн өөрсдийн амьдрал болон зүүднээсээ санаагаа авдаг байна. “Бид ямар нэгэн хэв маягт баригдахгүй эрх чөлөөтэй уран бүтээлээ туурвих болно” хэмээн хамтлагийн залуус дуу нэгтэй ярилаа. Хамтлагийнхан анхны цомгийн ажилдаа оржээ. Энэхүү цомог нь өөр өөрийн өнгө аястай дахин давтагдашгүй уран бүтээлүүдээс бүрдэж байна. Хамтлаг өнгөрсөн дөрөв дүгээр сараас эхэлсэн Coke’n beat амьд хөгжмийн наадамд оролцож тэргүүн байр хүртсэн юм. Тус наадамд түрүүлсэн хамтлаг ” Asian beat” олон улсын наадамд оролцдог уламжлалтай. Мөн “MCS coco cola”, “Yamaha” брэндтэй хамтран ажиллахаар болжээ. Наадамд Азийн арав гаруй орны амьд хөгжмийн хамтлагууд оролцон ая дуугаа өргөж шилдгүүдээ тодруулдаг. Энэ наадамд өмнө нь “The Lemons” хамтлаг оролцон үзэгчдийн санал асуулгаар гуравдугаарт орж байсан юм. Чадварлаг, өвөрмөц дугаралтаараа бусдаас ялгарч энэхүү наадамд амжилттай оролцохоор бэлгэлээ базааж байгаа ажээ. Амьд хөгжмөөр тоглодог бүх хамтлагуудаа сонсож тэднээс үлгэр дууриал авдаг ба өөрсдийгөө шинэ үе болон гарч ирэх болно хэмээн тодорхойлсон юм.

 

 

Г.Ариунболд  хамтлагийн аргил гитарчин

 

Төрсөн он сар: 1986.02.26

Дуртай өнгө: Улбар шар, цэнхэр

Дуртай хоол: Гурилтай шөл

Сонирхол: Комьпютер тоглоом

Сонсдог хамтлаг, хөгжим: Maroon 5

Мэргэжил: Электроникын инженер

Хэлэх дуртай үг: Бид бүгдийг хийж чадна

Өөрийгөө хөгжмийн зэмсэгтэй зүйрлэвэл: Хийл

 Ам бүл: Эхнэр хүүхдийн хамт

Дэлхийн алдартай хөгжимчин, дуучинтай хамтарч ажиллах боломж олдвол яг энэ цаг мөчид хэнийг сонгох бол?

-Эмэгтэй уран бүтээлчтэй хамтарч ажиллахыг хүсч байна. Хэрэв тийм боломж тохиовол яг одоо дэлхийн хэмжээнд хүчтэй байгаа дуучин Рианнаг сонгож хамтран уран бүтээл хиймээр байна.

 

Э.Тулга бөмбөрчин

 

Төрсөн он сар өдөр: 1986.11.20

Дуртай өнгө: Ногоон

Дуртай хоол: Цуйван

Сонирхол: Хөгжим тоглох бөмбөр

Сонсдог хамтлаг, хөгжим: Классик

Мэргэжил: Барилгын инженер

Хэлэх дуртай үг: Болно доо болно

Өөрийгөө хөгжмийн зэмсэгтэй зүйрлэвэл: Бөмбөр

 Ам бүл: Эхнэрийн хамт

-Хамтлагийн урт удаан хугацаанд оршин тогтнохын үндэс нь юу вэ. Таны бодлоор?

-Бүгд хөгжмийн төлөө гэсэн сэтгэлээр нэгдсэн аливаа зүйл хандахдаа нэг санаа бодолтой нэг нэгнийгээ ойлгох гэж боддог.

 

Д.Содбаяр дуучин

 

Төрсөн он сар өдөр: 1986.03.26

Дуртай өнгө: Цэнхэр

Дуртай хоол: Ээжийнхээ хийсэн хуушуур

Сонирхол: Хөл бөмбөг, хөнгөн хөгжим

Сонсдог хамтлаг, хөгжим: Kings of Leon

Мэргэжил: Программ хангамжийн инженер

Хэлэх дуртай үг: Би бусдаас өөр

Өөрийгөө хөгжмийн зэмсэгтэй зүйрлэвэл: Саксфон

 Ам бүл: Ээж. эгчийн хамт

-Урлагийн хүмүүс аливаад хандахдаа сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Хэнээс урмын үг сонсоод хамгийн их баярлаж байв?

-Coke’n beat наадамд орол­цож байхдаа шүүгчдээсээ сонссон. Үргэлж шинийг эрэл­хийлж хэзээ ч эрчээ алддаггүй чанар та нарт байна. Энэ хүчээ битгий алдаарай гэж хэлэх нь маш сайхан санагдсан. 

 

Л.Баасанжаргал соло гитарчин

 

Төрсөн но сар өдөр: 1986.03.07

Дуртай өнгө: Тод цэнхэр

Дуртай хоол: Будаатай хуурга

Сонирхол: Шинийг эрэлхийлэх

Сонсдог хамтлаг, хөгжим: Электро Testo

Хэлэх дуртай үг: Сайн явах санааных

Өөрийгөө хөгжмийн зэмсэгтэй зүйрлэвэл: Хийл

Мэргэжил: Комьпютерийн инженер

 Ам бүл: Эхнэр, хүүхдийн хамт

-Хөгжимөө аваад тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Юугаар ч илэрхийлэшгүй сайхан. Бүгдийг мартаж зөвхөн хөжимдөө анхаарлаа хандуулдаг.

 

Хамтлагийн ахлагч Н.Мөнхбаатар даралтат хөгжимчин

 

Төрсөн но сар өдөр: 1986.09.30

Дуртай өнгө: Хар

Дуртай хоол: Бүтэн сайны банштай цай

Сонирхол: Хөл бөмбөг, хөнгөн хөгжим

Сонсдог хамтлаг, хөгжим: Сонгодог хөгжим

Хэлэх дуртай үг: Баярлалаа

Өөрийгөө хөгжмийн зэмсэгтэй зүйрлэвэл: Төгөлдөр хуур

Мэргэжил: Хөгжмийн багш

 Ам бүл: Эхнэр хүүхдийн хамт

-Арван жилийн дараах UFO хамтлагийг төсөөлвөл?

-Амьд хөгжмийн хамтлагууд дотроо өөрийн гэсэн орон зайг үүсгэж, хийсэн бүтээсэн зүйлээр маш баялаг байх болно. Мөн дэлхий, Азийн хэмжээнд өөрсдийгөө таниулсан байхыг үгүйсгэхгүй. Түүний төлөө явна.

1 Сэтгэгдэлтэй

Eldora
2016 оны 12-р сарын 1

That’s not just the best answre. It’s the bestest answer!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *