Үл хөдлөх хөрөнгөгүй ч зээл авах боломжтой хууль өнөөдрөөс мөрдөгдөнө

9-р сарын 1, 2016 11:09 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хөрөнгийн зах зээл , Шуурхай Мэдээ , Эдийн засаг Уншсан: 53
bank 2

Ц.БАЯР

Монгол Улсын Их Хурал 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг шинээр баталсан билээ. 2016 оны 9 дүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхлэх тус хууль хэргэжсэнээр хөдлөх хөрөнгө буюу газраас салгаж болдог бүхий л хөрөнгийг барьцаалж зээл авах эрх зүйн боломж бүрдэх юм.

Хэдийгээр Иргэний хуулийн зохицуулалтаар хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж болно гэж заасан байдаг ч 2014 он хүртэл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой 37 бүртгэл хийгдсэн байдаг нь маш бага үзүүлэлт юм. Зээлийг ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгодог тул жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй иргэд, байгууллагууд зээл санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж чаддаггүй.

Тэгвэл дээрх хууль хэрэгжсэнээр иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох, бодит байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, оюуны өмчийн бүхий л эрх болон бусад эдийн бус хөрөнгийг барьцаалах харилцаа нарийвчлан зохицуулагдах юм.

Хууль хэрэгжсэнээр эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, зээл санхүүжилтийн хэмжээ, эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болоод зогсохгүй жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн дэд бүтэц тодорхой хэмжээгээр сайжирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж:www.zms.mn

Нийт: 2 Сэтгэгдэл

Deacon
2016 оны 12-р сарын 1

Tip top stfuf. I’ll expect more now.

Jodecy
2016 оны 12-р сарын 3

Hey, that post leaves me feeling foishlo. Kudos to you! http://yvnfakiqpxu.com [url=http://brlldgk.com]brlldgk[/url] [link=http://oetqpvqu.com]oetqpvqu[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *