Үйл явдлын эргэн тойронд

6-р сарын 21, 2018 10:06 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 35
6-21-1

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийж,  УИХ-ын дарга М.Энхболд энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурь илэрхийлэх болов.  Төрийн албыг 60 тэрбумаар худалдсан гэх асуудал  2016 онд олон нийтэд ил болж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэлээд дэвэргэсэн. Хуулийн байгууллага шалгаж, 2017 есдүгээр сард Нийслэлийн прокуророос   хэргийг хаасан байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ  АТГ-т очиж, энэ асуудлыг шалгаж өгөхийг хүссэн. Мөн  УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцохгүй бол УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй”  гэдгээ мэдэгдэв. Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ дахин мэдээлэл хийж, хэргийн явцыг танилцууллаа. УИХ-ын даргын  улс төрийн бодлогын зөвлөх, Ажлын албаны ахлагч Б.Гүнбилэг  ч гишүүнд хандан энэ асуудалтай холбоотойгоор тайлбар хүргүүлээд байна.  Тэдний байр суурийг хүргэж байна.

Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын асуудлаар иргэдээс санал авна

-АТГ-аас 60 тэрбумын хэргийн мөрдөн байцаалтын явцтай холбоотой тодруулгын хариу ирлээ. Туйлын харамсалтай, ойлгомжтой хариу ирсэн. Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учраас дуу авианы адилтгал хийх боломжгүй гэж үзэж, материалыг нь буцаасан. Дуу авианы бичлэгийг дуу дүрс болгож эвлүүлэг хийсэн гэсэн дүгнэлтийг мөн гаргасан. 1750 төрийн албан хаагчаас мэдүүлэг авахад авлига өгсөн гэж хэн ч мэдүүлээгүй. Төрийн албыг үнэлж, хахууль авах, сонгуулийн мөнгө босгох тухай ярилцсан асуудал нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан гэсэн дүгнэлтийг өгсөн.

Би бодож байна, яг ийм мэдээллийг, бүх баримт нь тодорхой, олон нийтийн анхааралд байгаа асуудлыг Солонгос эсвэл Японд ийм янзаар хаавал ард иргэд нь цаг ч тэсэхгүй эсэргүүцлээ илэрхийлэх байсан байх. 60 тэрбумтай холбоотой асуудлыг цаасан дээрх байдлаар бус бичлэг дээрх нэр бүхий гурван хүн буюу УИХ-ын дарга М.Энхболд, гэрч Доржзодов, бусад гэрчүүд, хууль хяналтын байгууллага, эхлээд бичлэг эх хувиараа байна гэж нотолсон шинжээчид, хэвлэл мэдээллийнхэн олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийхийг УИХ-ын гишүүдэд уриалж байна. Мөн энэ асуудлаар иргэдээс санал авна.

Б.Гүнбилэг:  Прокуророос гэмт хэрэг биш гэсэн дүгнэлт гаргаж, хаасан

– 60 тэрбумын гэх асуудал нь 2016 оны сонгуулийн өмнө тодорхой зорилготойгоор урьдчилан бэлтгэсэн, 2017 оны сонгуульд ашиглагдсан гүтгэлгийн шинжтэй материал юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хуулийн байгууллагууд уг асуудлыг өргөн хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулан удаа дараа шалгаад, Нийслэлийн прокуророос гэмт хэрэг биш гэсэн дүгнэлтийг албан ёсоор гаргасан.  Төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.    Улмаар нэр бүхий хүмүүс төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Л.Оюун-Эрдэнэ гишүүнд илгээсэн баримтуудын нэг болох Тагнуулын ерөнхий газрын албан тоотод “Л.Оюун-Эрдэнээс 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр хийсэн мэдэгдэлд дурдсан асуудалд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 дугаар зүйлд заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *