УИХ-ын хоёр гишүүн оффшор дахь хөрөнгөө мэдүүлжээ

2-р сарын 27, 2018 9:19 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 31
5

С.УЯНГА

 ХОМ ГАРГААГҮЙ БОЛОН ХОЖИМДУУЛСАН АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭРИЙГ ЗАРЛАВ

АТГаас сэтгүүлчидтэй ээлжит уул­залтаа хийж, хоёрдугаар сард хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөв.

Авлига, ашиг со­нирхлын зөрчлийн эсрэг хуульд заасны дагуу улсын хэмжээнд  40.073 төрийн албан хаагч хөрөнгө, ор­логын мэдүүлгээ бүрт­­гүүлэх байсан ч хуулийн хугацаанд 40.067 хүн мэдүүлгээ баталгаажуулсан байна. Мөн төрийн  өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 272 албан тушаалтан мэдүүлгээ шинэч­лэхээс 271 нь бүрт­гүүлжээ. АТГын Хэвлэл, олон нийттэй харил­цах ажилтан, комиссар Т.МөнхтунгалагСонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт мэдүүлгээ гаргаж өгөөгүйМөн Хэнтий аймгийн Дархан сумын ИТХын төлөөлөгч Г.Батболд, Өвөрхангай аймгийн Бүрд сумын Мал эмнэлгийн үржлийн газрын мэргэжилтэн Ц.Түвшин­төр нар мэ­дүүлгээ гаргаж бүртгүүлээгүй бол Төрийн банкны Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ИТХын төлөөлөгч А.Ганзориг, Завхан аймгийн Сантмаргаз сумын сургуулийн захирал Я.Батсайхан нар хуулийн хугацаа хожимдуулж мэ­дүүл­сэн. Тиймээс дээрх зургаан албан тушаалтныг Ав­лигын эсрэг хууль, Со­нирхлын зөрчлийн хуулийн холбогдох зүйл, заал­туудыг зөрчсөн гэж үзэж  хариуцлага хүлээл­гэх ёстойгэв. Ирэх дөрөв­дүгээр сарын 1-ний өдрөөс төрийн өндөр албан ту­шаалт­­нуудын хөрөнгө, ор­логын мэдүүлгийн ху­раангуй хэлбэрийг ил болгох юм.

АТГын Мөрдөн шал­гах хэлтсээс шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн хэрэг 58.2 хувиар, мөрдөн шалгасан хэрэг 81.7 хувиар өссөн байна. АТГ мөрдөн шал­гах ажиллагааны явцад 3.4 тэрбум төгрөгийг нө­хөн төлүүлсэн, 29.3 тэр­бум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хам­гаа­л­сан бөгөөд шүү­хээс 7.7 тэрбум төг­рө­гөөр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгийг улсын орлого болгох шийдвэр гаргаснаар 11.201.118.981 төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлсэн байна

 АТГЫН  ДҮГНЭЛТИЙГ  АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКС БАТАЛЖ ӨГЛӨӨ

АТГын Урьдчилан сэр­гийлэх, соён гэгээ­рүү­лэх хэлтсийн дарга, эр­хэл­сэн комиссар Т.БаярхүүТранспэрэнси интернэшнлбайгуул­лагаас зарласан Авлигын төсөөллийн индексийн дүнгийн талаарДэлхийн улс орнуудын авсан онооны дундаж 43 байгаа нь өмнөх оныхоос өөрч­лөгдөөгүй байна. Монгол Улсын хувьд өмнөх онтой харь­цуулахад Авлигын төсөөллийн индексийн оноо 2-оор буурч, байр 16-аар ухарсан. Монгол Улсыг 2017 онд үнэлсэн есөн шалгуур үзүүлэлтээс харахад төрийн бус байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагыг хамгаалж чадахгүй байгаа улс орнууд авлига өндөртэй байна. Тухайлбал, энэ оны индекст 37 оноо авсан Бразил улсад сүүлийн 6 жил 20 сэтгүүлч амиа алдсан байна. Авлигын төсөөллийн индексийг за­рим сонирхол бүхий этгээдүүд АТГын үйл ажил­лагаанд өгсөн үнэлгээ мэтээр олон ний­тэд мэдээлэл өгдөг, өөрийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэх үүднээс буруу тайлбарладаг хандлага бий. Энэ индексийг тодор­хой­ло­ход ашиглаж буй есөн судалгаа нь тухайн орны өрсөлдөх чадвар, засаглалын байдал, хууль эрх зүйн хэрэгжилт, төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагатай байдал, эрсдэлийг үнэлдэг томоохон судалгаанууд байдаг бөгөөд түүний 1-2 асуулт буюу индикатор нь тухайн улсын тухайн салбарын авлигын нөхцөл байдлыг тодорхойлж байдаггэлээ.

17 АЛБАН ТУШААЛТАН ОФФШОР ДАХЬ ХӨРӨНГӨӨ МЭДҮҮЛЖЭЭ

АТГаас оффшор бүстэй холбоотой хэрэгт ахиц гарч УИХын хоёр гишүүн, Монгол банкны албан тушаалтан нууц хө­­рөнгөө мэдүүлснийг хэллээОффшор бүс дэхь хөрөнгөө мэдүүлэх хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дуусах бөгөөд  хуулийн дагуу УИХын хоёр гишүүн, Монгол банкны нэг албан ту­шаал­тан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүрт­­гэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж, борлуулсан тухай мэдүүлжээУИХын  нэг гишүүний Сингапурт суралц­даг хамаарал бүхий эт­гээд, Швейцарийн хол­бооны улсад суугаа ЭСЯ, НҮБын Женев дэх төв болон олон улсын бу­сад байгууллагын дэргэд суугаа Байнгын тө­лөө­лөгчийн газар, БНХАУын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ЕКГ, Сингапур дахь ЭСЯнд ажиллаж байгаа 11 албан тушаалтан, Гаалийн ерөнхий газар, АТГын тус бүр нэг албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландад ажил­­лаж амьдарч байгаа тул банканд данс эзэм­шиж байгаа талаар мэдэгд­сэн. Нийт 17 албан тушаал­тан хамаарал бүхий этгээ­дүүдийн оффшор бүсэд бүртгэлтэй данс, аж ахуйн нэгжийн талаар мэдүүлж, мэдэгдсэн байна гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 7

Want To Buy Finasteride Propecia Does It Work Frontal Hair Loss Propecia Clamidia generic cialis from india Diflucan Order Acheter Kamagra Medicament

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *