УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгойг шалгахаас татгалзлаа

5-р сарын 7, 2018 5:00 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 22
damba ochir

Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлэг Оюутолгойн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн гишүүдэд өөрчлөлт оруулж, шинээр гишүүд томилохоор ярьж байна.  Оюутолгойн Ажлын хэсгийн ахлагчаар томилсон Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөө илэрхийлжээ. Түүний оронд Ажлын хэсгийн дэд ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилохоор тогтжээ. УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойг шалгах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллаж байсан юм. Гишүүдээр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нарыг томилсон. Тэгвэл Оюутолгойг шалгах Ажлын хэсэгт өөрчлөлт оруулж, хэн, хэн гишүүнийг шинээр оруулахаар талаар МАН-ын бүлэг ярилцаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Cialis Acheter cialis prices Ricetta Cialis Viagra Dosierung

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *