УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзжээ

1-р сарын 25, 2017 4:13 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 42
16357233_1235087286581677_163800657_o

Б.ОЧИР

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацын “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан коппер корпорейшн”ХХК-д худалдсан асуудлыг шалгасан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд санал хүргүүлсэн байна.

Уг нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дээрх ажлын хэсгийн гишүүн юм байна. Гэхдээ ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзжээ. Энэ тухайгаа санал хүргүүлэх тухай албан тоотдоо тайлбарласан байна. Тэрээр энэ талаараа “…Ажлын хэсгийнхний гаргасан дүгнэлттэй би үндсэн хоёр асуудлаар санал нийлээгүй. Нэгд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монгол улсын хувийн хэвшил авахдаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн эсэхийг ажлын хэсэг шууд дүгнэж бас тогтоож болохгүй. Хоёрт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд шилжүүлэн авч, 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулна гэдэгтэй санал нийлэхгүй байгаа юм. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд хандан, өөрийнхөө тайлбарыг албан бичгээр хүргүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 5.2-р хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэсэн заалт байдаг. Мөн энэ хуулийн 16.3-т “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй”  хэмээн зааж, өмчлөх эрхийг хамгаалаад өгчихсөн. Ийм заалт Үндсэн хуульд байсаар байтал төр хувийн хэвшлийн өмчлөх эрхэнд халдаж болохгүй гэдэг өнцгөөс би харсан. Бизнес хийж байсан хүний хувьд би ийм асуудал дээр саналаа ил тод хэлэх ёстой.

Дахин хэлэхэд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг хууль, хяналтын байгууллага л тогтоох учиртай. Шүүхийн шийдвэр  албан ёсоор гарсны дараа хууль зөрчсөн эсэхийг ажлын хэсэг дээр ярьж болно. Түүнээс биш УИХ, Байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг “хууль зөрчсөн” гэж дүгнэж болохгүй. Гэхдээ энэ бол миний хувийн санал. Хүн бүр үүнийг өөр өөрийнхөө байр сууринаас тайлбарлана. Ажлын хэсэгт Монголбанк, Хууль зүйн яамнаас тодорхой асуудлуудаар танилцуулга хийж байсан. Мэдээж хэдэн хүмүүс танилцуулга хийсний төлөө хууль зөрчжээ гээд бичиж болохгүй. Гол нь ажлын хэсэг шууд таамаглаж, бас нотлож болохгүй. Үүнд л асуудлын гол байгаа юм. Угаасаа Засгийн газраас энэ асуудлыг хууль хяналтын байгууллагыг шалга гээд шилжүүлчихсэн учраас би “Ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлт”-д тодорхой саналаа тусгаж, тайлбар өгсөн” гэв.

Эх сурвалж: polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Carlie
2017 оны 2-р сарын 13

BS low – ralinoatity high! Really good answer!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *