УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бөхийн  холбоог удирдана

3-р сарын 25, 2018 12:53 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 56
CZAqLjmdyIxXiQwObaterdene-550x300

Т.САЙХАН

Монголын Үндэсний бөхийн холбооны VIII “Их Эе” хурал Бөхийн өргөөнд болж, өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог “Их Эе” хурлын үйл ажиллагаа өчигдөр эхэлж шөнийн 02:00 цагт өндөрлөсөн юм. Тус холбоог удирдах Тэргүүний сонгууль болж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонгогдлоо. Энэ удаагийн хуралд нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авсан байна. “Их Эе”-ийн хурлын гол асуудал бол шинэ тэргүүн сонгох асуудал байсан. Тус холбооны тэргүүн Р.Нямдорж хурлын үеэр тэргүүнд нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн юм.  Холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн саналд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүллээ. Харин эдгээр нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татаж авсан юм.Ингээд тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгсөнөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон юм.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *