УИХ-ын дарга олимпийн медальтнуудтай уулзлаа

2-р сарын 14, 2018 8:45 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 59
4

Д.НАДМИД

Улсын Их Хурлын дарга М.Энхболд өчигдөр олимпоос медаль хүртсэн тамирчдын төлөөллийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Манай улсын 25 тамирчин олимпоос 26 медаль хүртсэн байдаг юм. Тэдний төлөөлөл болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Зэвгийн Ойдов, Пүрэвдоржийн Сэрдамба, Соронзонболдын Батцэцэг, ардын багш Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Р.Даваадалай, Н.Баярсайхан, Н.Энхбат нар болон Мехикогийн олимпийн хүрэл медальт Т.Артагийн гэргий Д.Баярлах, Москвагийн олимпийн мөнгөн медальт Д.Оюунболд агсны гэргий Ж.Наранцэцэг, мөн олимпийн мөнгөн медальт Ж.Даваажав агсны хүү Д.Даваажаргал нар уг уулзалтад ирсэн байлаа.

Олимпийн хүрэл медальт Н.Энхбат Улсын Их Хурлын даргатай мэндчилэх үе.

Олимпийн хүрэл медальт Н.Энхбат Улсын Их Хурлын даргатай мэндчилэх үе.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзалтад оролцогчдод Монголын тамирчид олимпийн наадмаас медаль хүртсний 50 жилийн ойн баярын мэндийг хүргээд амжилтаа буухиалуулах олон шавь төрүүлэхийг  хүсэн ерөөв. Мөн Пёнчаны өвлийн олимпийн тоглолт болж байгаатай бидний уулзалт давхцаж байгаа нь ихээхэн билгэ дэмбэрэлтэй юм гэдгийг тэмдэглээд 2020 оны олимпод бэлтгэх, Монголын тамирчид амжилт гаргахад ахмад тамирчид, медальтнууд та бүхний зөвлөгөө, сургамж их юм гэлээ. Дараа нь Хөдөлмөрийн баатар З.Ойдов, ардын багш Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, гавьяат тамирчин Р.Даваадалай нарын олон хүн үг хэлж олимпийн медальтнуудыг сар шинийн босгонд хүлээн авч уулзаж байгаад талархсанаа илэрхийлсэн юм. Тэд Их Хурлын даргад хандаж санал бодлоо хэлэхдээ Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор медальтнууд бидэнд олгож буй цалин, урамшууллыг хууль тогтоомжоор баталгаажуулж өгөх, 1964 оны Токиогийн олимпийн багийн ахмад тамирчдыг 2020 оны олимп үзүүлэх боломжоор хангах цаашид олимпийн медальтнуудын алдрыг мөнхжүүлэх, зарим ахмад тамирчдын ахуй, амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. М.Энхболд дарга тамирчдын санал бодлыг сонсоод  тэдгээр асуудлыг Засгийн газар болон холбогдох байгууллагад тавьж, боломж бололцоог судлан үзээд бодит ажил болгоход анхаарч ажиллана гэлээ.

Олимпийн медальтнууд төрийн ордонд.

Олимпийн медальтнууд төрийн ордонд.

Уулзалтын дараа олимпийн медальтнууд төрийн ордны байдалтай танилцаж ёслол хүндэтгэлийн танхимд дурсгалын зураг авахуулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Зочин
2018 оны 2-р сарын 14

сэрдамба бацаан зайл.

Ellgync
2018 оны 6-р сарын 9

Diflucan Online Order Viagra With Dapoxetine Reviews generic cialis overnight delivery Cialis Y Consumo De Alcohol Cialis Generique Prix

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *