УИХ-ын дарга М.Энхболдын нэхэмжлэхтэй нэр төрд халдсан гэх хэргийг шүүхээс буцаалаа

3-р сарын 28, 2018 11:54 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 86
IMG_7355

Т.САЙХАН

УИХ-ын дарга М.Энхболд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Т.Баасансүрэнг нэр төрд халдсан хэмээн шүүхэд гомдол гаргасан билээ.  Сэтгүүлчийг бичсэн зүйлийнх төлөө  хариуцлага хүлээлгэхээр хуулийн байгууллагад хандаж, шүүх хурлыг хаалттай явуулахаар товлосон юм.  Шүүх хурал өнөөдөр /03.28/ өглөөний 09.00 цагт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд эхэлж, М.Энхболдын нэхэмжлэхтэй нэр төрд халдсан гэх хэргийг шүүхээс буцаалаа.  Хариуцлагч тал болох Т.Баасансүрэнгийн өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан , итгэмжлэгдсэн төлөөлөгч гавьяат хуульч Ц.Шаравдорж нар шүүх хуралд оролцсон. Харин  нэхэмжлэх талаас  УИХ-ын дарга М.Энхболдын туслах Р.Болд тайлбар хийсэн ч шүүх нэхэмжлэх талыг хуулийн байгууллагад хүндэтгэлгүй хандсан хэмээн хэргийг буцаасан юм. Сэтгүүлзүйн судлаач, доктор Т.Баасансүрэнгийн хувьд  өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль болон улс төрийн үйл ажиллагаанд ажиглалт хийж, түүнийхээ хураангуй болох 14 хуудсыг өдөр тутмын сонингуудад нийтлүүлсэн байдаг. Угтаа бол М.Энхболдтой холбоотой өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан  мэдээллүүдийг нэгтгэн аналаз бэлтгэсэн. Харин сэтгүүлчийн энэхүү нийтлэлийг УИХ-ын дарга М.Энхболд өөрийн нэр төрд халдсан хэмээн үзэж хуулийн байгууллагад хандаад байгаа юм.  Мөн  энэ шүүх хурлыг  хаалттай явуулах захирамжилсан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг гэдгийг хуралд оролцогчид онцолж байв.

Эх сурвалж:www.polit.mn

Нийт: 17 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Ventes Cialis Andorre Cialis Kaufen 10mg generic cialis from india Viagra Per Impotenza Psicogena Cialis Professional Belgique Libre

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Buy Online Cialis Generic Drug [url=http://cialicheap.com]cialis 40 mg[/url] Canadian Pharmacy Lilly C20 Buy Propranolol Canada No Prescription Propecia Side Effects Spots

setUseme
2018 оны 9-р сарын 19
Prittem
2018 оны 10-р сарын 3
flulky
2018 оны 10-р сарын 3
Hittee
2018 оны 10-р сарын 3
Amutoug
2018 оны 10-р сарын 3
unmate
2018 оны 10-р сарын 3
Exazykix
2018 оны 10-р сарын 5
Snicle
2018 оны 10-р сарын 6
seanty
2018 оны 10-р сарын 6
Ciniugh
2018 оны 10-р сарын 6
Boydrorn
2018 оны 10-р сарын 6
zetabora
2018 оны 10-р сарын 6
Argush
2018 оны 10-р сарын 18

canda pharmasey male enhancement
viagra generic

Assing
2018 оны 10-р сарын 18

gabapentin
buy generic viagra

SuibSabe
2018 оны 11-р сарын 3

Inviree
[url=http://www.cialisnrx.com/#]www.cialisnrx.com[/url]
Inviree
cialisnrx.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *