УИХ:Эрдэнэтийн 49 хувийг хэлэлцэж байна

4-р сарын 6, 2018 1:58 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 63
_MG_3644

Т.САЙХАН

С.ЭРДЭНЭ: ХОНИНЫ МАХ ХУВААЖ БАЙГАА ЮМ ШИГ 49, 51 ГЭЖ ЯРИХАА БОЛЬ


УИХ-ын чуулганы өнөөдрийн /04.06/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэхүү дүгнэлт нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд авсан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн юм. Дээрх дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж байна.

-УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-Улс орны нийгэм эдийн засагт чухал нөлөөтэй Эрдэнэт үйлдвэрийн асуудал хэрүүлийн чанартай гарц гаргалгаа байхгүй өнөөдрийг хүрлээ. Хонины мах хувааж байгаа юм шиг 49,51 гэж хоёр хуваадгаа болиоч ээ. Энэ үйлдвэрийн асуудлыг УИХ-аас намуудын төлөөлөл, ТББ-ын төлөөллөөс ажлын хэсэг гаргаад шалгах хэрэгтэй. “Эрдэнэт”-ийн 51 хувийг яах юм бэ. Өнгөрсөн хугацаанд энэ үйлдвэрт тэрбум тэрбумын бараа шахсан хүмүүс энхийн цагаан тагтаа шиг явж байгаа шүү. 51 хувийг яагаад мартагдуулах гээд байгаа юм. 49, 51 аль аль нь Монгол Улсын өмч.

-ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ш.РАДНААСЭД:

-51-ийн талаар тантай санал нэг байна. 51, 49 салах ёсгүй. 51-ийн асуудал жич явах байх. Чухам Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан хэсгийн аль нь хуурамч, үнэн гэдгийг холбогдох байгууллага нь тогтоох байх.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *