Уэст, Бибер, Дрейк нар “Грэмми”-д оролцохгүй

2-р сарын 3, 2017 11:42 am Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 13
2-3-8

Н.МӨНХЖИН

Дэлхийн хөгжмийн хамгийн том цэнгүүн, шалгаруулалт гэгддэг “Грэмми” шагнал гардуулах ёслол энэ удаа нэлээд хүнд бэрхшээл, сорилттой тулгарах бололтой. Учир нь зарим номинацид нэр дэвшээд байсан гурван од энэ сарын 12-нд болох “Грэмми” ёслолд оролцохгүй хэмээн мэдэгдсэн нь цэлмэг тэнгэрээс аянга буухтай адил зүйл болж байна. Дуучин Жастин Бибер, Канье Уэст, Дрейк нар энэхүү гоёмсог, алдартай ёслолыг эсэргүүцэж байгаа аж. “Sorry” дууг амилуулсан 22 настай Бибер дөрвөн ч ангилалд нэр дэвшсэн ч “Би энэ өдөр завгүй. “Грэмми” шагнал залуу дуучдыг нэг их ойшоодоггүй. Өөрөөр хэлбэл тэднийг гадуурхдаг” хэмээн шалтгаанаа тайлбарлаж байна. “Грэмми”-ийн найман ангилалд нэр нь дурдагдаж буй 30 настай Дрейк мөн л “Завгүй” хэмээн уг ёслолд оролцохгүй гэжээ. Түүнтэй нэг ангилалд нэр дэвшиж буй өрсөлдөгч нь цагаан арьстан тул тэрээр “Хар арьст дуучин цагаан арьст дуучинтай өрсөлдөөд шагнал авсан нэг ч тохиолдол байдаггүй” хэмээн ярьсан сурагтай. Мөн Ким Кардашианы нөхөр Канье Уэст “Грэмми”-д оролцохгүй гэсэн нь зохион байгуулагчдыг сандралд оруулаад байна

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Henrietta
2017 оны 2-р сарын 12

Thanks alot – your answer solved all my problems after several days stiulggrng

Kethan
2017 оны 2-р сарын 17

BION I’m imsdseper! Cool post! http://nuedqw.com [url=http://pifvciqy.com]pifvciqy[/url] [link=http://ttrsgg.com]ttrsgg[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *