Үе үеийн туульчид бэсрэг тоглолт хийлээ

11-р сарын 19, 2015 9:38 am Нийтлэгч: Ангилал Соёл , Урлаг, спорт Уншсан: 82
IMG_4354

Р.ОЮУН

Богд хааны ордон музей дэх Хаан туульсын өргөөнд өчигдөр үе үеийн туульчид хамтранМонгол туульчидбэсрэг тоглолт хийлээ. Тоглолтын өргөө хөл хөдөлгөөн ихтэй, үндэсний хувцсаар гоёсон хүүхэд, залуусаас эхлээд азай буурлууд икэл хөгжимтэйгөө ирсэн байв.

Тэд хөгжмийнхөө хөг аяыг тааруулан тоглолтдоо бэлтгээд тунчиг завгүй. Тоглолтод БаянӨлгий, Увс, Ховд, Дорноговь, Булган аймгийн болон нийслэлийн туульчид оролцож, “Алтайн магтаал”-аар тоглолтоо эхлүүлсэн юм.

Энэ үеэр Соёл судлаач, Соёлын өвийн төвийн зөвлөх С.Юндэнбат хэлэхдээТуулийг амьдруулах залгамж халаа төрж байна. Төслийн зорилго бол туульчдын тоог нэмэгдүүлэх, урын санг арвижуулах. Манай цөөхөн туульчид өөрийгөө орлох залуу халаагаа бэлдлээ гэсэн дүн гарч байна. Туулийг бүтэн сураад жинхэнэ туульч болоход их хугацаа шаарддаг.

Туульчдын хэлж, хайлж буй тууль нь цөөрсөн учраас буцааж сэргээх, мартагдсаныг нь баримтжуулж ном болгосон. Төслийн хэмжээнд 10 цуврал боть гарч байгаагэв.

Манай улсын соёлын биет бус өв тууль хайлах урлагийг өвлөн уламжлагчийн тоо буурч, урын сан нь багассанаас туулийг дутуу хайлж, шинж чанарыг нь алдагдуулах болжээ. Тиймээс ЮНЕСКО-гийн санхүүжилтээр “Монгол туульч, Монгол туулийг хадгалж, хамгаалах, сэргээн амилуулах нь” төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд аймаг, нийслэлийн есөн туульчтай хамтран туулийг өвлүүлэн үлдээх шавь сургалтыг зохион байгуулсан аж. Сургалтаар сургагч багш ямар хэмжээнд шавиа бэлтгэв, шавь нь хэрхэн сурсныг таниулсан тоглолт болсон юм.

Ховд аймгийн Чандмань сум Д.Золзаяа:

ТУУЛИЙГ АНХ СУРАХДАА ШАНТРААД, УЙЛДАГ БАЙЛАА

11-19-6

Би СУИСийн хөөмийн ангийн дөрөвдүгээр курст суралцдаг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн багшид шавь орсон. Гуравдугаар курсээс тууль, цуурын хичээл ордог. Тууль хайлаад нэг жил болж байна. Тууль нь хөөмий сурахтай адил болохоор суръя гэж бодсон. Анх хэцүү байсан болохоор шантраад уйлдаг байлаа. Дөнгөж суралцаж байгаа хүмүүст үнэхээр хэцүү юм билээ. Одоо ард нь гарсандаа баяртай байна. Цаашид илүү хүнд туулийг хөөмийтэй хослуулан сурна гэж бодож байгаа. Манайд хөөмийн удам бий. Одоогоор Халх тууль, Яриг цагаан ингэний сариг цагаан ботго туулийг хайлж байна. Үе тэнгийн залуучууддаа тууль хайлж сураарай гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хэл, ярианы чадвар сайжрахаас гадна төлөв даруу, ёс суртахуунтай болгож хүмүүжүүлдэг урлаг юм билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *