У.Хүрэлсүхийн ажил хэрэгч 10 эшлэл

1-р сарын 31, 2018 8:02 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 33
1

Т.САЙХАН

У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналааЭнэ үеэр Засгийн газрын тэргүүний  хэлсэн ажил хэрэгч 10 ишлэлийг хүргэж байна.

ö2018-2020 онд Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг боловсруулж дууссан.

ö2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглоно.

öЭнэ онд 10 мянган айлыг ипотект, 2000 айлыг түрээсийн орон сууцанд хамруулна.

öӨмнийн говьд нар, салхины эрчим хүчийг ашиглах асар их нөөц бий. Энэ эх үүсвэрийг ашиглаад сэргээгдэх эрчим хүч байгуулах боломжтой.

öНефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой, эхлүүлнэ, үр дүнг нь үзнэ.

öИрэх хоёр жилийн хугацаанд таван аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоно.

öЭрдэнэт”-ийн асуудлыг УИХаар оруулна. Тодорхой хувийг иргэд иргэдэд эзэмшүүлнэ. Цаашид улсын үйлдвэрийн газруудыг хувьцаа болгон гаргана. Ард иргэд нь хувьцаа эзэмшдэг, ашиг хүртдэг байх ёстой.

öХүн амын орлогын албан татварын нэмэгдлийг хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насанд тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ.

öАтрын III аяныг үргэлжлүүлэн, 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүч ашиглах зэргээр шаардлагатай бүх арга хэмжээг авна.

öТавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барьж, агаарын тээврийн салбарыг либералчилж, өрсөлдөөн бий болгон, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *