У.Хүрэлсүх УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдаж, огцрох болзлоо хангав

8-р сарын 15, 2018 8:39 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 217
8-15-3

Б.ДАМДИН-ОЧИР

Халуун зуны улс төр хаврын тэнгэр шиг хувиралттай өрнөж байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд “дуэль”-д дуудуулан, хэрхэхээ мэдэхээ болиод байсан УИХ-ын дарга М.Энхболд амьсгаа авч эхэллээ.

Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд Улсын баяр наадмын өмнөх өдөр Ээлжит бус чуулган зарлаж, 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-ын даргад өгсөн. Дараа нь энэ сарын 8-ны өдөр дээрх асуудлаа дахин тавьж, 20-ны дотор биелүүлэхийг шаардсан. Улмаар Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахгүй байна гэдэг асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгсөн юм.

Түүнчлэн МАН-ын Хяналтын ерөнхий хороо М.Энхболд нарыг ёс зүйн алдаа гаргасан гэсэн тогтоолыг гаргаж, олон нийтэд мэдээлсэн.

Энэ бүгд УИХ-ын дарга М.Энхболдод хүнд цохилт болж байгаа талаар улс төрийн хүрээнд шуугисан.

Тэгвэл түүнээс хэдхэн хоногийн дараа байдал эсрэгээрээ эргэчихэв.

Энэ сарын 9-ний орой буюу өмнөх долоо хоногийн пүрэв гаригт ЗТХЯ-ны Газрын дарга бас нэг Газрын даргынхаа гарт амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Гурав хоногийн дараа, ням гаригийн өглөө Улаанбаатараас Сайншанд руу явж байсан галт тэрэг онхолдож, олон хүн гэмтсэн осол болов.

Эдгээр нь “…Энэ Засгийн газарт хариуцлага, ёс зүй алга” гэсэн нийгмийн  шүүмжлэлийг дагуулсан юм. Тиймээс Засгийн газар ням гаригт хуралдаж, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, бас тус яамны долоон Газрын даргыг чөлөөлсөн байдаг. Улмаар ЗТХ-ийн сайдын үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэхээр болсон. Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин уржигдар ЗТХЯ дээр очиж хурал хийгээд тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг Төрийн нарийн бич­гийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг дуулгаж, нийтэд мэдэгдэв.

Энэ бүхнийг нэг дор “дуржигнуулсан”-ы учир нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын эдгээр шийдвэр хууль бус болж, өөртөө “нүх ухсан” болохыг учир мэдэх хүмүүс яриад эхэлсэнтэй холбоотой.

Хамгийн түрүүнд, Засгийн газар Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлсөн нь Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан гэж үзэх үндэслэлтэй юм байна.

Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд “УИХ  төрийн дотоод гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэсний 25.6-д “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх огцруулах” гэж заасан байна.

Мөн Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйл. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх огцрох үндэслэл гэсний 22.1-т  “…Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд УИХ, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно”, 22.3-т “…Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхтой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийд гартал үүрэгт ажлаа гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ” гэж заасан байна.

Уг хуулийн 23 дугаар зүйл. Ерөнхий сайдын бүрэн эрх гэсний 23.1-т “…Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ” гэжээ.

Эдгээр хуулийн заалтуудаар бол ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаас огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад өгөөд, УИХ-ын шийдвэр гартал үүрэгт ажлаа гүйцэтгэх ёстой болж таарч байгаа юм. Гэтэл У.Хүрэлсүхийн Засгийн газар ЗТХ-ийн сайдаа чөлөөлж явуулаад оронд нь Шадар сайдаа түр үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон нь ийн асуудал дагуулж байгаа хэрэг.

Үүнээс гадна Засгийн газар хуралдаанаараа ЗТХЯ-ны долоон Газрын даргыг чөлөөлсөн нь бас л хууль зөрчсөн хэрэг болж байгаа аж. Энэ нь Төрийн нарийн бичгийн даргын үүрэг юм байна. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 18.7-д “…Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ” гэж заажээ.

Харин Засгийн газрын тухай хуулийн 18.8, 18.9-д заасны дагуу дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газар томилж, чөлөөлөх эрхтэй юм байна.

Ингэхээр У.Хүрэл­сүхийн Засгийн газар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, тус яамны долоон Газрын даргыг үүрэгт ажлаас нь хууль зөрчөөд чөлөөл­чихсөн бололтой юм.

Түүнчлэн гуравхан хоногийн өмнө бөөнөөрөө халагдсан ЗТХЯ-ны Газрын дарга нарын нэг болох Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэнийг уржигдар Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг ойлгох гээд ч барсангүй.

Эцэст нь энэ Засгийн газрын шийдвэрүүд яаж гардаг юм бол гэсэн эргэлзээ ч нийгэмд төрж эхлээд байгааг хэлэх хэрэгтэй байх. Тэр тусмаа сайд огцрох процессыг хууль харахгүйгээр мэддэг болчихсон ард түмэн шүү дээ, бид чинь. Нэг бүрэн эрхийн хугацаанд хэдэн Засгийн газар, хэдэн Ерөнхий сайд огцруулснаараа Гиннесийн номд ч орж мэдэхээр болсон.

Гэтэл хоёр, хоёрын дөрөв гэдэг шиг үхэж үрэгдчихээгүй л бол шинэ сайд тодрох хүртэл үүргээ гүйцэтгэдэг ном журам, хууль дүрмийг У.Хүрэлсүхийн Засгийн газар зөрччихлөө.

У.Хүрэлсүх эндүүрэв үү, энэ ажлыг гардан гүйцэтгэдэг ЗГХЭГ нь андуурчихав уу гэмээр явдал болж байна. Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд ЗГХЭГ бол “…Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдла­гаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ”  гэж заасан. 33.1-т “…Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ талаар яам, Засгийн газрын агентлагийн үйл ажилла­гааг зохицуулна”, 33.5-д “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангана” гэж заасан байдаг.

Энэ талаас нь харвал ЗГХЭГ, түүний дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар саяхан томилогдсон, хуульч Г.Баясгалан нарын хаагуур нь энэ шийдвэр гараад явчихав гэдэг анхаарал татна.

Гэхдээ У.Хүрэлсүх будилсан, эсвэл ЗГХЭГ нь будилуулсны аль нь ч байсан энэ Засгийн газар хууль зөрчсөн нь ил байгаа юм.

Ийм учраас одоо Ээлжит бус чуулган зарлавал М.Энхболд бус У.Хүрэлсүх баларч магадгүй гээд байгаа юм. УИХ дахь АН-ын бүлэг уржигдар /2018.08.13./ Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж мэдэгдсэн. Дайны хажуугаар дажин гэдэг шиг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн төрсөн дүү УИХ-ын гишүүн Ж.Батзандан тун чиг ууртай дээрх мэдэгдлийг бас хийж яваа. Ингэхээр Ж.Батзандан лав У.Хүрэлсүхийн Засгийн газрын эсрэг ам хамхилгүй ярих нь тодорхой болж байгаа юм.  Ийм үед Ээлжит бус чуулган зарлавал АН-ын найм, есөн гишүүн дээр М.Энхболдыг дэмждэг МАН-ын 32 гишүүн нэмэгдээд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг годройтуулчихна.  Энэ бол тов тодорхой юм.

Түүнчлэн нэгэн цагт У.Хүрэлсүхтэй ах дүүгийн барилдлагатай явсан, ойрноос “хоёр тийш” болоод байгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдыг ард түмнээс уучлал гуйлгаж, Нээлттэй сонсгол хийл­гэ­хээр Ээлжит бус чуул­ган шаардаад байсан. Үүнийгээ үргэлжлүүлэх үү, зогсоох уу гэдэг бас л сонин.

Юутай ч У.Хүрэлсүх ингэж УИХ-ын  онц­гой бүрэн эрхэнд хал­даж, огцрох болзлоо хангачихлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 16 Сэтгэгдэл

Bayern Munchen Trøjer
2018 оны 8-р сарын 25

Basically had to emphasize I’m just happy that i stumbled on your web page!|
Bayern Munchen Trøjer http://www.shannonmdrealty.com/Niklas-Dorsch-jerseyID-512541027

Real Madrid Drakt
2018 оны 8-р сарын 26

Wow, attractive portal. Thnx …
Real Madrid Drakt http://www.socalhardwoodflooring.com/Marcelo-C-Real-Madrid-P-6247

Maglia Juventus Poco Prezzo
2018 оны 8-р сарын 26

Passion the website– extremely user pleasant and great deals to see!
Maglia Juventus Poco Prezzo http://www.theconservatarianreview.com/Juventus-14-Midfielder-Blaise-Matuidi-p-1882

Schalke 04 Tröjor
2018 оны 8-р сарын 27

Wow cuz this is great work! Congrats and keep it up.
Schalke 04 Tröjor http://www.bettermensolutions.com/Schalke-04-Guido-Burgstaller

Maglia PSG Poco Prezzo
2018 оны 8-р сарын 27

Wow, attractive portal. Thnx …
Maglia PSG Poco Prezzo http://www.zeropartypolitics.com/psg/maglia-marco-verratti

Napoli Drakt
2018 оны 8-р сарын 28

I value the info on your site. Many thanks.
Napoli Drakt http://www.mydescubrimientos.com/Napoli-20-Piotr-Zielinski-2018

billige fodboldtrøjer
2018 оны 8-р сарын 28

Wow such a invaluable web site.
billige fodboldtrøjer http://www.crimsontee.com/

magliette calcio poco prezzo
2018 оны 8-р сарын 28

I like reading through your websites. Kudos!
magliette calcio poco prezzo http://www.synchronizationofus.com/

billige fotballdrakter
2018 оны 8-р сарын 28

Wow because this is excellent work! Congrats and keep it up.
billige fotballdrakter http://www.travelstobhutan.com/

fotbollstrojor barn
2018 оны 8-р сарын 28

Maintain the great job and bringing in the group!
fotbollstrojor barn http://www.afterglowvp.com/

fodboldtrøjer
2018 оны 8-р сарын 29

Wow, gorgeous website. Thnx …
fodboldtrøjer http://www.zamanthajoeh.com/

Maglie Calcio a poco prezzo
2018 оны 8-р сарын 30

I appreciate looking at your web sites. Thanks a lot!
Maglie Calcio a poco prezzo http://www.niveauradio.com/

Magliette Calcio Poco Prezzo
2018 оны 8-р сарын 30

Wow because this is excellent work! Congrats and keep it up.
Magliette Calcio Poco Prezzo http://www.wendtsporkpalace.com/

maglie calcio
2018 оны 8-р сарын 30

Thanks very valuable. Will share site with my pals.
maglie calcio http://www.haeroo.com/

Arsenal tröja 2018
2018 оны 9-р сарын 4

Wow, attractive site. Thnx …
Arsenal tröja 2018 http://www.fashionradicalsnews.com/Per-Mertesacker-p-12442

Günstige fußballtrikots
2018 оны 9-р сарын 23

Superb Web page, Maintain the beneficial work. Thanks a ton!|
Günstige fußballtrikots http://www.siouxmeadowspark.com/fussball-national-johann-guemundsson

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *