У.Хүрэлсүх: Танхимаа парламентаас бүрдүүлнэ

10-р сарын 4, 2017 12:10 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 26
22290100_1586047754774500_1799349539_n

С.САРУУЛ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг батламжлах асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх “Оюутолгой, Дубайн гэрээр шалгана. Үнэхээр асуудал гарсан бол хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Тавантолгойг хөдөлгөх ёстой. Яаж хөдөлгөх вэ гэдгийг маш сайн ярилцах ёстой. Энэ бол ард түмний өмч бөгөөд үндэсний компаниуд ашиглаж эзэмших ёстой. Эрдэнэтийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг. Эгийн голын усан цахилгаан станц дээр ОХУ эсрэг байр суурьтай байдаг. Зураг төсөл бэлэн болсон хөтөлбөр хомс байдаг.

Асуудлаа ярьж шийдвэрлэж чаддаг бяртай Засгийн газар байгаасай гэж бодож байна. Тиймээс парламентаас бүрдэх Засгийн газар байх болов уу гэж бодож байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *