У.Хүрэлсүх: Шударга ёсны төлөө Ерөнхийлөгчтэй санал нийлнэ

11-р сарын 6, 2018 4:16 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 13
5bb6b3e3e2535-1

 

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  /11.06/ ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх  асуудлыг хэлэлцэж байна.   Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, гишүүдийн сонирхсон асуултад хариулж байна.  Тэрээр “Өнөөдөр МАН уугуул нэрээ сэргээсэн өдөр тохиож байгаа. Би Ерөнхий сайд болоод эдийн засгийн сайжруулах, шударга ёсыг тогтоох хоёр зорилт тавьсан. Эхний зорилт харьцангуй сайн хэрэгжсэн. Гэвч хариуцлагын асуудал санаснаар ажил хэрэг болохгүй байгаа. Би зарлаад, тэвчээд, засах гээд үзлээ. Болохгүй байна. Тун удахгүй би намаа шинэчлинэ. Би тун удахгүй намаа шинэчлэх чиглэлд намын гишүүдээсээ дэмжлэг хүснэ. Дараа нь ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Тэгээд чадахгүй бол өөрөө огцорно. Эр хүний ёсоор хэлчихье. Ард түмэн итгэл найдвараа алдах вий гэдгээс би айж байгаагаа өмнө нь хэлж байсан. Одоо ч дахин хэлнэ. Энэ асуудал ганц МАН-ын асуудал биш, АН-д хамаарна. Би Ерөнхийлөгчтэй зөв зүйлийн төлөө хамтран ажиллана. Бөөндөө сууж асуудлаа яриаад, шийдэж чаддаг байх ёстой. Зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлал гуйж, зээлээ төлөхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй. Тиймээс ч удахгүй энэ ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх алхмыг хийх болно. Та бүхэн дэмжиж ажиллаарай. Бүр болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно. Би ард түмний итгэл найдварын төлөө ажиллана. Зөв юмны төлөө цөмөөрөө хамтарч зүтгэе. Үүн дээр би санал нийлнэ. Шударга ёсны төлөө хамтдаа зүтгэхэд Ерөнхийлөгчтэй ч санал нийлнэ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *