У.Хүрэлсүх: Ипотекийн зээлийг хөнгөвчилж, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлнэ

4-р сарын 5, 2018 2:35 pm Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 20
7fc2e61a23d15a16d85ff9692bdf083f-550x300

С.САРУУЛ

Барилгын салбарын удирдах ажилтнууд Төрийн ордонд зөвлөлдөж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө барилга, хот байгуулалтын чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амыг эрүүл, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжаар Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, ипотекийн зээлийг хөнгөвчлөх, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг эрчимжүүлэх, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлуудад онцгойлон анхаарч байна.

Мөн Улаанбаатар хотын болон аймгийн төвүүдийн бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих, барилга, барилгын материалын үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэн бүтээмжийг нэмэгдүүлэх, дуусаагүй байгаа төсөл, хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд ашиглалтад оруулах, тус салбарын инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийг шинэ дэвшилтэт технологид сурган мэргэшүүлж, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Барилгын салбар манай улсын бүтээн байгуулалтын гол тулгуур багана болохын хувьд  тус салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт үр өгөөжөө өгөх аливаа дэвшилтэт арга хэрэгсэл, техник, технологи, бүтээлч санал, санаачилгыг дэмжинэ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *