У.Хүрэлсүх: Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг өргөн барина

3-р сарын 8, 2018 9:07 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 47
2-1

Т.САЙХАН

 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Ерөнхий сайдын санаачлагаарСайхан монгол ээж”  мянган ээжийн баяр өчигдөр Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд  У.Хүрэлсүхээс гадна, УИХын эмэгтэй гишүүд оролцож ээжүүдэд хүндэтгэл үзүүлэв

2-2

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд иргэн бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчин бий болгохын тулд Эх хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХд өргөн барихаар бэлтгээд байна. Мөн  гэр бүлийн хүчирхийлэлд хамгийн их өртөж байгаа нь манай охид, эмэгтэйчүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан хэрэгжиж байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээр гэр бүлийн хүчирхийлэл 20 хувиар буурлааГэхдээ энэ асуудал нийгэмд байсаар л байгаа нь санаа зовоож байна. Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах, зовох гэж биш жаргах гэж төрсөн гэдэг. Үүнтэй би санал нэг байдаг. Ерөнхий сайдын хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүдтэй хуулийн хэлээр хатуу гараар тэмцэнэгэлээ.

2-3

Өнөөдөр төрийн албанд ажиллагсдын  60 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн төвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна.

Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэх болно гэдгийг тэрээр онцолж байлаа. Өргөн уудам нутагтаа хөгжил дэвшил, аз жаргалыг цогцлоон амьдрахын тулд бид улам олуулаа болох шаардлагатай. Монгол Улсын Засгийн газраас хүн амаа өсгөн нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болохЦалинтай ээжхөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгааЭнэ жилээс эхлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх бүр сар болгон 50000 төгрөгийн тэтгэмж авах бололцоог бүрдүүлэн хэрэгжүүлж байна. Түүнчлэн гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа тэтгэмж олгож эхэлсэн.

Ахмадууддаа “Насны хишиг” олгон тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж, өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэн, оюутны сургалтын зээлийн хүүг тэглэсэн зэрэг чамлахааргүй ажлыг хийж хэрэгжүүлж байна гэдгээ танилцуулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *