Тувагийн бизнесмэнүүд хүчилтөрөгч зажлахыг санал болгов

10-р сарын 21, 2015 10:28 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 109
10-21-4х

Г.ГАНЧИМЭГ

ОХУынБизнес контакткомпани МҮХАҮТтай хамтранАзийн хаалгаолон улсын 25 дахь удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Өчигдөр нээлтээ хийсэн үзэсгэлэн худалдаанд ОХУаас нийт 26 компанийн 30 төлөөлөгч иржээ. Ихэвчлэн хүнс, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч, аялал жуулчлалын компаниуд байна. Үзэсгэлэнд оролцогч Ю.Н.КрючкинБид төмөр зам, “Эрдэнэтүйлдвэрт хамтын ажиллагаатай явж ирсэн ч өмнө нь байсан эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн харилцаагаа эргээд сэргээх хэрэгтэй. Цаашид хөгжүүлэх бүрэн боломжтой. Хоёр улс хоорондоо визгүй болсноос хойш жуулчид, бүр ганзагын наймаачид ч ирж очин байгаа. Тэднийгээ сайн дэмжиж, хүнд сурталгүй болох хэрэгтэй. БидОрос, Монголын найрамдал, хамтын ажиллагааны сар”-ыг олон жил хамтран зохион байгуулж байгаа. Энэхүү үзэсгэлэн худалдаа, бизнес форум ч байнгын оролцогчидтой болсон. Зарим бизнесийн боломж энэ арга хэмжээнээс эхэлж байсан гэж болно. Тухайлбал, Монгол даяар худалдаалдагКука курортнаярашаан усыг эхлээд энэ үзэсгэлэн худалдаагаар л танилцуулж байлаа шүү дээгэв.

Манай улсын ОХУтай хийж буй гадаад худалдааны 60-70 хувийг Сибирийн тойрог эзэлдэг. Нөгөөтэйгүүр, анх удаа ОХУын Москва, Новосибирск, Красноярск, Омск, Эрхүү муж, Алтайн хязгаарын Барнаул, БНБуриад улс, Украин зэрэг 10 орчим бүс нутгаас төлөөлөл нь ирж оролцож байгаа юм. МҮХАҮТын ерөнхийлөгч Б.ЛхагважавӨмнө нь бид өргөн хэмжээний харилцаа холбоотой байж байгаад хумигдсан тал бий ч одоо цаг эргэж байна. Өөрөөр хэлбэл, хоёр улсын бизнес эрхлэгчдийн итгэл, хамтын ажиллагаа, нөхөрлөл сэргэж байгаа. Визгүй болж, хөрөнгө оруулалт, худалдаа чөлөөтэй болж байгаа тохиолдолд хилийн худалдаанаас илүү төвийн худалдааг илүү сонирхож буй нь ажиглагдаж байна. ТиймээсТоргоны зам”, “Талын зам”, “Евроазийн замзэрэг томоохон төслүүд бизнес, худалдаа, үйлчилгээг л зөөж тээвэрлэхийн тулд хийж буй бүтээн байгуулалтууд юм. Эдгээр том бүтээн байгуулалтыг дагаад худалдаа, бизнесийн хамтын ажиллагаа нэлээд чөлөөтэй болнохэмээлээ.

Монголын талаасОрос, Монголын найрамдал, хамтын ажиллагааны сар”-ын хүрээнд зохион байгуулж буй бизнес форум, үзэсгэлэн худалдааны идэвхтэй оролцогчид ньНомин”, “Наран”-гийнхан байв. Тэд  Оросын чанартай бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, хүнсний бөөний сүлжээгээрээ болон жи­жиг­лэнгээр зарж бор­луулах сонирхолтой аж.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд Тувагийн бизнес эрхлэгчид хоёр дахь жилдээ оролцож байна. Тэд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн бараа бүтээгдэхүүнийг санал болголоо. Тухайлбал, хоолой, ходоод гэдэсний био бактерийг устгадаг модны бохийг Монголд борлуулах санал тавив. Өнгө, амт, үнэр оруулах зорилгоор химийн бодис нэмээгүй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүчилтөрөгчийг зажилж байна гэсэн үг хэмээн модны бохио сурталчилж байна, тэд. Ингэж ярих үед нь “Тархины даралт, хүчилтөрөгчийн дутагдалтай хүүхдүүдэд зүгээр юм байна даа” гэсэн бодол зурсхийлээ. Бизнес гэдэг заавал өндөр үнэтэй нэрийн бүтээгдэхүүн гаргахдаа гол биш. Эрүүл, аюулгүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ногоон эдийн засгийг дэмжих учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Acheter Levitra Comprime Cialis Prices Costco Cialis 10 Oder 20 Mg cialis generic Amoxicillin 875 Erfahrungen Mit Cialis Viagra Celebrex Discount Card Pfizer

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *