Туулын бургасыг сүйтгэсэн солонгосууд компаниа татан буулгажээ

3-р сарын 18, 2013 9:15 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 548
Хэтэвч нь хэдий зу­заан байлаа гээд Монголд хүссэн бүхнээ хийж бол­дог­гүйг гадныханд ойл­гуулж чадсан

Х.ХУЛАН

 

Хэтэвч нь хэдий зу­заан байлаа гээд Монголд хүссэн бүхнээ хийж бол­дог­гүйг гадныханд ойл­гуулж чадсан нэгэн “жи­шиг” хэргийн шүүхийн шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарлаа. Энэ бол Туул го­лын хөвөөг даган “нүүдэл­лэж”, гольфийн талбай байгуулахаар хөрөнгө хү­чээ шавхаад эцэст нь үнэнд гүйцэгдэж буй “Туул ривер контри сайд” компанид олгосон газрын маргааны хэрэг юм.

Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо болон Туул голоо гэсэн сэтгэлтэй иргэд энэ хэргийн үнэн мөнийг эцсийн шатанд нь авчирч тавихын тулд өнөөд­рийг хүртэл маш олон саад, бэрхшээл, дай­ралт, сэр­дэл­тийн бай болж, чамгүй цаг хугацааг туулсныг энд дурьдах нь зөв байх. Хэрэг явдал хаа­наас, хэрхэн хөвөрч эх­лээд энэ хүрснийг товч өгүүлье.

Баянзүрх дүүргийн За­саг дарга өнгөрсөн 2007 оны тавдугаар сарын 9-нд Солонгосын хөрөнгө оруу­лалттай “Туул ривер контри сайд” компанид гольфийн талбай байгуу­лах зориулалтаар Туул голын хөвөөн дэх 50 га газрын зөвшөөрөлд гарын үсэг зуржээ. Энэ бол Баян­зүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр байв.

Уг нь дүүргийн ИТХ-аас “Туул ривер контри сайд” компанид олгох газрыг голын хөвөөнд биш, уулын хормойд гэж заасан байж. Гэвч Засаг дарга эрх хэмжээгээ хэт­рүүлэн ашиглаж найр тавь­сан нь энэ.

Энэ явдал иргэний нийг­мийн байгууллагууд, байгаль орчны төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулав. Нийс­лэлийн ундны усны эх үүсвэрт зөвшөөрөл олго­сон учраас тэр. Бас нэгэн хачирхалтай баримт нь “Туул ривер контри сайд” компанид энэ зөвшөөр­лийг олгосон 2007 оны тавдугаар сарын 9-нөөс яг нэг сарын дараа буюу зур­га­дугаар сарын 6-нд Мон­гол Улсын бүртгэлд ийм нэртэй компани шинээр оржээ. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн эрх, үүрэг нь үүсээгүй, огт байгуулаагүй компанид газар ашиглах эрх олгосон байв. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх тухай” хууль Монгол Улсад байх­гүй учир эдгээрт үндэслэ­сэн гомдол нийслэлийн захиргааны хэргийн шүү­хэд очсон байна.

Ингээд шүүх хурал анхны шийдвэрээ 2009 оны хоёрдугаар сарын 19-нд гаргажээ. Тэр нь дээр өгүүлсэнчлэн хууль зөрч­сөн учир “Туул ривер контри сайд” компанид олгосон газрын зөвшөөр­лийг хүчингүй болгох шийд­вэр байв. Гэвч тус компани шүүхийн шийд­вэрийг хүлээн зөвшөө­рөө­гүй учир давж заалдах гомдол гаргажээ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр анхан шатных­тай адил гарав. Гэсэн ч “Туул ривер контри сайд”-ынхан бууж өгөхийг хүс­сэнгүй, “Бид Туул голын эрэг дээр байгуулах гэж буй гольфийн талбайдаа гурван сая ам.доллар зар­цуулсан” гэсээр эцсийн шатны шүүхэд хандлаа. Тухайн үеийн Байгаль орчны яамнаас үүнд шин­жээчийн баг томилоход тэр газрын хөрсийг ухаж сэндийлснээс өөр ямар ч бүтээн байгуулалт хийгээ­гүй байж. Тэгэхээр тэд яриад байгаа гурван сая ам.доллараа тухайн тал­байдаа биш, өөр зүйлд зарцуулсан байж таарлаа.

Эцсийн шатны шүүх шийдвэрээ гаргаж амжаа­гүй байхад Нийслэлийн Засаг даргын бас нэгэн хууль зөрчсөн захирамж гарч, “Туул ривер контри сайд” компанид аль нэг  шүүхийн шийдвэрийг хү­лээх шаардлагагүй болов.

“Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд олгосон газарт Монгол Улсын унд­ны усны эх үүсвэр байх тул “Туул ривер контри сайд” компанид олгосон газрыг Хан-Уул дүүргийн 12, 14 дүгээр хорооны нутаг дэвс­гэрт орших Монго­лын үйлдвэрчний эвлэ­лийн “Сонгино” амралтын баруун талын 60 га газар руу шилжүүлсүгэй” гэж. Хан-Уул дүүргийн 12 ду­гаар хороо гэдэг нь Био­комбинат, 14 дүгээр хороо нь Өлзийт хороолол. Хоо­рон­доо ямар ч хамаарал­гүй, хаа хол байрлалтай хоёр хороог ийнхүү нэг газар мэтээр тайланд тус­гасныг тухайн үеийн Бай­галь орчны яамны албан тушаалтнууд ч баталж ор­хисон байна. Асуудал нэ­гэнт олны анхаарлын төвд орж, шүүхийн шатанд оч­сон учраас хэн нэгнийг төөрөгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 14 дү­гээр хороог тайланд тус­га­сан нь энэ байв. Тэгээд ч шүүхээс эцэслэсэн шийд­вэр гараагүй байхад аль нэг дүүргийнхээ гаргасан захирамжийг хүчингүй болгож, шинээр гаргах эрх хотын даргад байдаггүй.

2009 оны арванхоёр­дугаар сарын 29-нд захир­гааны хэргийн шүүх “Туул ривер контри” сайд ком­панид гольфийн талбай байгуулах зориулалтаар Баянзүрх дүүргийн 20 ду­гаар хороонд олгосон газ­рын зөвшөөрлийг цуцлах анхан болон давж заалдах шатны шүүхийн шийд­вэрийг хэвээр баталсан юм. Энэ хугацаанд “Туул ривер контри сайд” ком­пани тэр хавийн байгаль орчинд ойролцоогоор нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсныг Бай­галь орчны яамнаас то­милсон ажлын хэсэг тог­тоогоод байгаа юм.

Дүүргийн Засаг дар­гын олгосон газрын зөв­шөө­рөл болохыг шүүх но­тол­сон ч, хотын даргын аль ч хуульд байхгүй үн­дэс­лэлээр Хан-Уул дүү­рэгт олгосон газарт мөн л маргаан үүсч таарна. Мон­голын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо энэ хэрэгт нэхэмжлэгчээр оролцож, хууль бус зөв­шөө­рөл, захирамжид гар бие оролцсон төрийн бай­гууллагуудыг хариуцаг­чаар татаж байв. Гэвч Газрын алба татан буугд­сан гэх зэрэг олон шалтаг тоочсоор шүүх хурал маш олон удаа хойшилсон бай­на. Ингээд өнгөрсөн долоо хоногт захиргааны хэр­гийн шүүх хуралдаж, “Туул ривер контри сайд” компанид ашиглуулахаар Хан-Уул дүүргийн 12 ду­гаар хороо буюу Биоком­бинатад олгосон газрын захирамж хүчингүйг ба­таллаа.

Гольфийн талбай бай­гуулах явцад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо­ны нутаг дэвсгэрт учирсан байгаль орчны хохирол нэг тэрбум, Биокомбинатынх 750 сая төгрөгт хүрсэн /2011 оны байдлаар/ байна. Туул голоос 13-хан метр зайд үйл ажиллагаа явуулж байсан тус компа­нийнхан Биокомбинатад 13 га газрын хөрс, ойг сүйтгэжээ.

Монголын байгаль орч­ны төлөөх хуульчдын холбооноос дараагийн ша­танд хийх ажил нь дээрх хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу газрын хэв­лийд учирсан хохирлыг хоёр дахин, хөрсөнд учир­сан хохирлыг гурав ну­галж төлүүлэхээр төлөв­лөж байгаа. Гэвч үнэнд гүйцэгдэж ирснээ гадар­ласан “Туул ривер контри сайд” компанийнхан энэ шүүх хурлаас хэдхэн хоно­гийн өмнө компаниа татан буулгасан байна. Цаашид их хэмжээний мөнгө төлөх өрөнд унасан учир тэд манай улсаас оргон зайлах магадлал өндөр.

“Туул ривер контри сайд”-ынхан өнгөрсөн ху­га­цаанд 19 тонн азотфос­форын бордоо ашиглажээ. Анх Байгаль орчны яа­манд гаргаж өгсөн төлөв­лө­гөөндөө “Химийн ямар ч бодис ашиглахгүй” гэж байсан ч тэр амлалтдаа хүрсэнгүй. Гольфийн тал­байд ажиллаж байсан мон­гол ажилчид энэ бор­дооноос болж мал нь үх­сэн, хөлөн дээр цэврүү үсэрч, нүднээс нулимс гоождог хэмээн ярьж байж. Гэтэл гольфийн тал­байн эзэд үүнийг химийн бодис биш хэмээн мэлз­сээр. Тэд өглөөний 06:00 цагаас эхлээд үдшийн 20:00 цаг хүртэл нийс­лэлийн 18 худгийн усаар гольфийн талбайг тас­ралт­гүй усалж байв.

“Туул ривер контри сайд” компанийн захирал Бан Ён Жэ-гийн өөрийнх нь эх оронд 2010 онд голын сав дагуу гольфийн тал­бай байгуулах явдал ард түмний хүчтэй эсэргүү­цэлтэй тулж, хуулиар хорь­сон. Өөрийнх нь ул­сад зөвшөөрөөгүй зүйлийг хөрөнгө мөнгө хаяж бай­гаад Монгол Улсын стра­тегийн ач холбогдолтой Туул голын хөвөөнд бай­гуулж болно гэж тэр сэт­гэсэн байж.

Нийт: 5 Сэтгэгдэл

Eagle
2016 оны 12-р сарын 1

That’s a cunning answer to a chneallging question

Caroline
2016 оны 12-р сарын 3

Great stffu, you helped me out so much! http://iqfunrhpn.com [url=http://mrmfsfvjmw.com]mrmfsfvjmw[/url] [link=http://xacgwb.com]xacgwb[/link]

Vicki
2018 оны 9-р сарын 24

I din’dt know where to find this info then kaboom it was here. http://tnaghpghkmn.com [url=http://ecuqevzcc.com]ecuqevzcc[/url] [link=http://livhuwyitc.com]livhuwyitc[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *