Туул голын тул загасны эмгэнэл

5-р сарын 30, 2016 9:27 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Эдийн засаг Уншсан: 198
5-30-6

Б.ЭНХЗАЯА

Хэнтийн Хагийн хар нуураас эх авч Улаанбаатар хотоор дамжин Орхон голд цутгадаг Туул гол нийт 704 км урт замыг туулдаг. Түүний багахан хэсэг нь Улаанбаатар хотын тэг дундуур дайран өнгөрдөг ч Туулд хамгийн халтай хэсэг нь энэ. Туулыг бид нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр гэдгээр нь сайн мэднэ. Тийм ч учраас энэ голд асуудал тулгамдах бүрт “Нийслэлчүүд ундны усгүй боллоо”, “Улаанбаатар хотын иргэдийн ундны ус бохирдлоо” гэж зөвхөн өөрсдөдөө хамаатуулж ярьж, шуугисаар энэ гол зөвхөн дөрвөн уулын дундах 1.3 сая хүнийг тэжээж тэтгэх ширгэшгүй далай мэт төсөөлөгддөг болжээ. Таван аймгийн 37 сумын газар нутгаар дамжин өнгөрдөг Туул голоос зөвхөн хүн гэлтгүй байгалийн бусад амьтдын хувь заяа хамаардгийг умартжээ, бид.

Нийслэлийн эх захгүй хог хаягдал, барилгажилт, агаарын бохирдол, уул уурхайн олборлолтоос болж Туул гол жил бүр тасарч, бохирдол дээд цэгтээ хүрсэн нь Улаанбаатарын иргэдийн ундны усанд нөлөөлөөд зогсохгүй тэндхийн амьтан, ургамалд сүйрэл авчирч, эхнээсээ бүрэн устаж эхэлсэн харамсалтай мэдээг байгаль хамгаалагч, экологичид дуулгалаа. Хүн ч байгалийн амьтан. Тиймээс байгаль дэлхийтэй зохицон онгон дагшнаар нь үлдээж өгөөжийг нь хүртэхийг өнөө үед бид ногоон эдийн засаг гэж нэрийдэх болсон. Үүний адил Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдралын эх булгаа Туулаас хүртэж байгаа бол яг түүнтэй дүйцэхүйц хамгааллыг бий болгох ёстой. Харамсалтай нь сүүлийн 20 гаруй жил хатан Туулыг хайр найргүй хүйс тэмтэрсээр голыг амьдруулагч амьд организм, тэр дундаа усны амьтад мөхлийн ирмэгт иржээ.

ДӨРВӨН ЗҮЙЛ ЗАГАСНЫ АМЬДРАХ ОРЧИН ДОРОЙТОЛД ОРЖЭЭ

Туул голын эрэг дээр улаанбаатарчуудын амьдрал өрнөдөг бол усан дотор ч түүнээс дутахааргүй амьдрал бий. Тэнд найман овгийн 16 зүйлийн загастай. Амьдралын хэвшлийн хувьд урсгал усных 76.9 хувь, тогтуун хэсэгт амьдардаг загас 7.7 хувь, голын гүехэн хэсэгт амьдардаг нь 15.5 хувийг эзэлдэг. 16 зүйлийн загасны 12 нь агнуурын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, хүнсэнд хэрэглэх боломжтой гэсэн үг. Харин үлдсэн нуурын варлан, ердийн варлан, сахалт эрээлж, чимхүүр гэсэн дөрвөн зүйл загас бусад 12 зүйл загасны идэш тэжээл болдог. Нэг үгээр тэд бүгд өөр, өөрийн үүрэгтэй. Нэгнийхээ болон хүний идэш тэжээл болоод зогсохгүй голын цэнгэгийг тодорхойлдог зүйлүүд ч бий. Тухайлбал, Монголын загасны хаан гэгддэг тул загас усны орчинд байгаа сул дорой өвчтэй амьтдаар хооллохоос гадна тул загас эрүүл бол түүний амьдрах орчин болох ус нь цэнгэг, усны амьтад нь эрүүл, эко орчин тэнцвэртэй байгааг илэрхийлнэ.

Гэвч гол дагасан хүн амын төвлөрөл, эргийн дагуух барилга байгууламжийн нягтаршил, арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал, цэвэрлэх байгууламжийн дутуу цэвэрлэгдсэн ус усны амьтдын амьдралын хэв шинжид сөргөөр нөлөөлөх болов. Судлаачдын дүгнэснээр Туулын дөрвөн зүйлийн загасны амьдрах орчин доройтолд орсон, 10 зүйл хулгайн агнуурт их хэмжээгээр өртсөнөөс тоо толгой нь эрс цөөрчээ. Үүнээс үндэслээд нийт загасны 8.3 хувь нь устаж болзошгүй, 8.3 хувь нь эмзэг, 16.6 хувь нь ховордож болзошгүй ангилалд оржээ. Бүр тодруулбал цэнгэг усны хаан гэгддэг тул загас бүрэн устаж байгааг байгаль орчны мэргэжилтнүүд халаглан ярилаа.

Б.Мэндсайхан: АМЬДРАХ ОРЧНЫ ДОРОЙТОЛ, УСНЫ БОХИРДОЛ ЗЭРГЭЭС ШАЛТГААЛЖ ТУЛ УСТАЖ БАЙНА

Туул голын бохирдолтой холбоотой олон төсөл хөтөлбөр манай улсад хэрэгжсэн байдаг. Гэвч тэдгээрээс усны бохирдол нь амьтдын аймагт хэрхэн нөлөөлж байгаа, байгаль орчинд хэр хэмжээний хохирол учруулж байгааг дагнаж судалсан тохиолдол өнөөг хүртэл байдаггүй аж. Харин Гео экологийн хүрээлэнгийн доктор Б.Мэндсайхан “Туул голын экосистемийн үйлчилгээний үнэ, төлбөр” төслийн хүрээнд Туул голын усны амьтад, загасны экосистемийн үйлчилгээний талаар судалгааг анх удаа хийжээ. Тус судалгаанд дурдагдсанаар бол Туул голын агнуурын загасны ховордолд нүүрлэж буй аюулын эхэнд Байгаль хамгаалах олон улсын холбооны улаан дансанд орсон, Монгол орны улаан номд бүртгэгдсэн тул загас устаж болзошгүй ангилалд аль хэдийнэ орчихож.

Б.Мэндсайхан докторын Туул голыг гурван хэсэгт хувааж хийсэн судалгааны явцад алт олборлолт, орчны талхлалт, эргийн бүсийн бургасыг их хэмжээгээр огтолсон, ахуйн болон органик бохирдлын улмаас тул загасны амьдрах орчин доройтож ийнхүү мөхлийн ирмэгт ирснийг онцолжээ. Одоо зөвхөн Туул голын эх Хагийн хар нуур орчимд хэдхэн толгой тул үлдсэн, түүнээс доошхи хэсэгт бүрэн устсаныг судлаач тогтоосон байна. Уг нь одоогоос 50 гаруй жилийн өмнө тул элбэг байсан төдийгүй 1940 оны сүүлчээр Зайсангийн гүүр орчмоос 150 см урттай тулыг барьж байсан тухай улсын тэргүүний анчин Л.Дамбадондог агсны аман яриа бий.

Хурдан урсгалтай, харгиа ихтэй голын булан тохой, цүнхээлд зонхилон амьдардаг энэ загас хамгийн дээд махчин загас гэгддэг. Тул загас ийнхүү цөөрснийг доктор Б.Мэндсайхан “Уур амьсгалын дулаарлаас үүдэн нуур, голын ус татарч үржлийн талбай нь багассан, уул уурхайн олборлолт болон бэлчээрийн  талхлалтаас үүсэх тунадасжилт, алт олборлолтын явцад ашигласан хүнд металаас үүсэх бохирдлын улмаас амьдрах орчны доройтол, усны бохирдол зэргээс шалтгаалж байна” хэмээн тайлбарлаж байна.

ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ БҮРЭН АЛДАГДЖЭЭ

Одоогийн байгаа ганц баримт, эх үүсвэр болох Б.Мэндсайхан докторын судалгаагаар Туул голын дунд хэсэг буюу Налайх-Улаанбаатар-Заамарын гүүр хүртэлх хэсэг ахуйн болон үйлдвэрлэлийн бохирдолд илүү өртжээ. Тэрээр энэ тухай “Төв цэвэрлэх байгууламжийн ус Туул голд нийлсэн хэсэгт  усны ёроолын шавьжнаас зөвхөн цөөн өргөст хорхойн багийн цөөн өргөст хорхой, зөөлөн биетний хүрээний уушиг хэвэл хөлт, дун, хос далавчтаны багийн жингэнүүр ялааны авгалдай тохиолдсон. Нийт дээжин дэх ёроолын амьтдын 80-аас илүү хувийг цөөн өргөст хорхой эзэлж байвал “бохир ус” хэмээн ангилдаг. Төв цэвэрлэх байгууламжийн ус туул голд нийлсэн хэсгээс авсан дээжинд 80-100 хувийг цөөн өргөст хорхой эзэлж байгаа нь энэ хэсэгт цэнгэг усны индикатор амьтад устаж экологийн тэнцвэрт байдал бүрэн алдагдсан нь харагдаж байна” гэсэн нь анхаарал татав. Ийм бохирдлоос болж усны амьтад олноор үхэж байсан тохиолдол бий. 2007 оны зургадугаар сард Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинат орчимд таван зүйлийн 3.2 тонн загас үхсэн юм. Төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан бохир усны лагийг цэвэрлээгүйн улмаас усны төвшин багассан үед Туул голын усанд бохирдолт ихэссэнээс болж байгаль экологид 45 сая төгрөгийн хохирол учирсныг мэргэжлийн хүмүүс судлан тогтоожээ.

Төв цэвэрлэх байгууламжийн хувьд ийм ч түүнээс цаашхи Заамар орчмын Туул голын хэсэгт мөн л дээрдэхээргүй нөхцөл байдалд байгаа юм.

ЦЭНГЭГ УСНЫ ИНДИКАТОР БОЛОХ ХУЛДЫНХНЫ ОВГИЙН ТУЛ, ЗЭВГЭ ЗАГАСНЫ ТОО ЦӨӨРЧЭЭ

Заамарын хөндийд алтны олон арван орд ажиллаж, олон мянган га талбайн хөрс, ургамлан бүрхэвч доройтон Туул голын хөндий шулуунаар 30 км, голыг гольдрол дагасан тойруугаар 60 км урт, дунджаар дөрвөн км өргөн, 120 км.кв талбай бүрэн өөрчлөлтөд орж доройтоод байгаа юм. Ялангуяа алт олборлох үйл ажиллагаа голын гольдролын явцыг түргэсгэн угаагдал, эвдрэл эрчимтэй явагдсанаас Туул голын Заамарын усны орчны экосистем бүхэлдээ доройтсон гэнэ.

Ийнхүү Туул гол Улаанбаатараар дайран өнгөрөх үеэс экосистемийн хувьд доройтолд орсоор адаг хүртлээ бүрэн цэвэршихгүй байгаа нь нийслэл орчмын бохирдуулагч хүчин зүйлүүд ямар их хор уршигтай байгааг харуулсан хэрэг. Улаанбаатараас доошлох тусам цэнгэг усны индикатор болох хулдынхны овгийн тул, зэвгэ загасны тоо цөөрч харин хүчилтөрөгчийн хангамж шаарддаггүй тогтуун усанд амьдрах боломжтой мөрөгийнхний овгийн загасны тоо ихэссэн байна. Үүнээс үзэхэд Туул голын дунд ба доод хэсгээр цэнгэг усны загсны тоо толгой, биомасс багасч тэдгээрийн үржил, идээшлэх газар хүний зүй бус үйл ажиллагааны нөлөөнд автаж хорогдсоор байгааг байгаль орчны мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна. Бид хатан Туул хэмээн гоё сайхан тодотгол өгөхдөө гол нь биш зөв зохистой арга хэмжээг тууштай авч, шинжлэх ухаанчаар хандах сэтгэл л аль аль талдаа дутагдсаар байна.

Туул гол зөвхөн Улаанбаатарчуудын амьдралыг тэтгээд зогсохгүй олон арван зүйлийн загас жараахай, хөрс ургамлыг тэжээн тэтгэдэг ч хүний буруутай үйл ажиллагаанаас байгаль экологийн доройтолд орж мөхөл рүү аажим аажмаар дөхсөөр байгаа нь харамсалтай. Хэрэв энэ байдал энэ хэ­вээр үргэлжилсээр байвал эцэстээ загасны амьдрах орчны тогтвортой байдал алдагдан Туул голын сав газар болон Монгол орны Умард мөсөн далайн ай савын бусад хэсгийн хоо­рондох холбоо бү­рэн тасрахыг байгаль, эко­логичид анхааруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 29 Сэтгэгдэл

2018 оны 1-р сарын 15

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you will find 70905 additional Informations|Informations on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 1-р сарын 29

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|There you will find 86966 more Infos|Infos on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 2-р сарын 1

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|Here you can find 32307 more Infos|Informations to that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 2-р сарын 3

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|Here you can find 154 more Informations|Infos to that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 2-р сарын 5

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you can find 77326 additional Informations|Informations on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 3-р сарын 3

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|There you will find 30828 more Infos|Informations to that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 3-р сарын 7

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you can find 5857 additional Infos|Informations to that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 4-р сарын 9

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|There you can find 14165 additional Informations|Infos to that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 4-р сарын 16

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|Here you can find 3218 more Infos|Informations to that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 4-р сарын 17

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|There you will find 74735 additional Infos|Informations on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

ini
2018 оны 4-р сарын 20

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you will find 40981 more Informations|Infos to that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 4-р сарын 30

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you can find 41577 additional Informations|Infos to that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 5-р сарын 18

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you will find 33444 additional Informations|Infos to that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 5-р сарын 21

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|There you can find 96302 additional Informations|Informations on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 6-р сарын 5

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you will find 41293 additional Informations|Infos to that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 6-р сарын 6

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|There you can find 93249 additional Informations|Infos on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 6-р сарын 6

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|There you can find 50793 more Informations|Informations on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 6-р сарын 10

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|There you will find 78479 more Infos|Infos on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 7-р сарын 2

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|Here you will find 97384 more Infos|Infos on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 7-р сарын 14

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|Here you will find 91290 additional Infos|Infos on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 7-р сарын 23

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|There you will find 40959 more Informations|Infos to that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 8-р сарын 3

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you will find 54142 more Informations|Informations on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 8-р сарын 14

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you can find 80303 more Infos|Informations on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 8-р сарын 28

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you will find 82964 more Infos|Infos on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 8-р сарын 28

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you will find 67904 additional Informations|Infos on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 9-р сарын 1

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you can find 13621 more Informations|Informations to that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

Roma Fotballdrakt
2018 оны 9-р сарын 3

Great internet site! It looks really professional! Sustain the helpful work!
Roma Fotballdrakt http://www.socalhardwoodflooring.com/Kevin-Strootman-C-Roma-P-5939

2018 оны 9-р сарын 11

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you will find 57576 additional Informations|Infos on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

2018 оны 9-р сарын 19

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|There you will find 98151 more Informations|Informations on that Topic: zms.mn/tuul-golyn-tul-zagasny-emgenel/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *