Түүхэн уулзалт эхэллээ

6-р сарын 12, 2018 11:19 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд , Тойм Уншсан: 11
35114658_2075637156028640_3894464537700597760_n

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трам, Хойд Солонгосын удирдагч Ким Жон нарын орон нутгийн цагаар өглөөний 9:00 цагт Сентоза арлын таван одтой “Капелла” зочид буудалд хийх уулзалт эхэлсэн байна.Уулзалт эхлэх үеэр ерөнхийлөгч Дональд Трамп тэдний уулзалт амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Мөн энэ үеэр тэдний харилцаа сайн байх болно гэдэгт итгэж байна гэв. Харин Ким Жон Ун  уулзалт хийх зам саад бэрхшээлээр дүүрэн байлаа. Гэвч бид одоо энд байна гэжээ. Түүнчлэн энэ уулзалт хаалттай болохоос гадна 45 минут үргэлжилнэ  гэж найдаж байна гэсэн юм. “CNN” телевиз уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео,Зэвсэгт хүчний генерал Жон Келли, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар оролцож байна гэж мэдээллээ. Түүнчлэн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс,Филиппинд суугаа АНУ-ын Элчин сайд Сун Ким,Ази дахь Үндэсний аюулгүй байдлыг хариуцсан захирал Мэтт Потингер нар хоёр орны тэргүүнийг зоог барих үеэр дагалдах юм байна. Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтын дараа хэвлэлийн хурал хийх бөгөөд дараа нь орон нутгийн цагаар оройн 20::00 цагт АНУ  руу ниснэ. Тэд энэ уулзалт нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох, ирээдүйд хийх найрамдлын гэрээ байгуулах эхлэл болно гэв.Хэдийгээр өнгөрсөн сарын сүүлчээр одоо хийж байгаа  санал зөрөлдсөний улмаас уулзалтаа цуцлах шийдвэр гаргаад байсан. Гэвч талууд энэ сарын эхээр өнөөдөр уулзахаар тохиролцсоны дагуу уулзаж байгаа юм.

АНУ-ын нэг ч ерөнхийлөгч төрийн эрх барьж байгаа Хойд Солонгосын удирдагчтай уулзаж байгаагүй юм

Тэд ганцаарчилсан уулзалтаа үргэлжлүүлэхийн өмнө уулзалтын талаар товчхон мэдэгдэл хийсэн байна.

Тэд ганцаарчилсан уулзалтынхаа дараа хоёр орны өндөр албан тушаалтан нартай хэлэлцээрийн ширээнд сууж байгаа нь

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *