Түүхэн айлчлалын хүрээнд юу яригдав?

10-р сарын 9, 2017 12:34 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 10
_98170000_gettyimages-857804760

Х.ОЮУНБОЛД

Газрын тос экспортлогч дэлхийн хамгийн том хоёр улсын ерөнхийлөгчийн түүхэн уулзалт боллоо. Тэдний уулзалтаар Ойрхи Дорнод дахь холбоотнуудыг дахин өөрчилж магадгүй  гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлээд байсан. Ямартай ч хоёр гүрний ерөнхийлөгч  тэрбум орчим ам.доллартай тэнцэхүйц газрын тос,эрчим хүчний,гурван тэрбум ам.долларын зэвсэг худалдах гэрээнд гарын үсэг талаар мэдээлжээ.Мөн ОХУ,Саудын Араб нь  эрчим хүчний  салбарт сонирхол нэгтэй байгаа. Гэвч тэднийг улс төрийн гадаад  бодлогын орчинд  тусгаарлаж байгаа асуудал бол Сирийн зөрчил юм. ОХУ-ын Засгийн газар Башар ал Асадын Засгийн газрыг дэмждэг бол Саудын Араб эхнээсээ нөгөө талыг нь дэмжиж байсан юм. Москва дахь ВВС-гийн сурвалжлагч Сара Ренсфорд “ОХУ-гийн зүгээс энэхүү айлчлалыг Сирийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон нь Ойрхи Дорнодод тус улсын нөлөөг сэргээхэд оруулсан амжилтын илрэл гэж үзэж байгаа” хэмээн мэдээлэв. Харин бусад улс энэ айлчлалыг  Саудын Араб олон жил эдийн засгийн болон цэргийн салбарт холбоотон нэмэх талаар явуулж ирсэн.Энэхүү айлчлал нь дээрх бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй үйл явдал юм хэмээн үзсэн байна.  Харин  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Саудын Арабын Вант улсын  төрийн тэргүүний айлчлал нь манай улсын түүхэнд  тохиолдож байгаагүй  чухал үйл явдал” гэсэн байна.   Харин  хаан Салман “ Бидний айлчлалын  зорилго нь   хоёр улсын харьцааг бэхжүүлэх, дэлхийн энхтайван,аюулгүй байдал мөн эдийн засгийг хөгжүүлэхэд оршиж байна” гэжээ. Зарим шинжээчид энэ айлчлал нь билэг тэмдэгийн шинжтэй гэхээсээ хоёр улсын харилцааг сайжруулахад мэдэгдэхүйц нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *